Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Hyogo

Бүс нутгийн тойм

Метрополисоос эхлэн газар тариалан, уулын тосгон, алслагдсан арал гэх мэт олон хэлбэрийн тогтоцоос бүрдэх Хёого аймгийг "Японы жижигрүүлсэн хувилбар" гэдэг. Уур амьсгал, газарзүйн байршлын онцлогоос шалтгаалан далайд сэлэх, цанаар гулгах, халуун рашаан гэх мэт олон хэлбэрээр амралтын өдрөө өнгөрүүлэх боломжтой.

Hyogo ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 10 минут

Кобэ нисэх онгоцны буудал

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 5 минут

Итами нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Ниши-Акаши өртөө, Химэжи өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

2 цаг 41 минут

Шин-Кобэ өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Химэжи цайз

Химэжи цайз

"Гоозүйн төгс төгөлдөр байдлаараа манай улсын модоор баригдсан архитектурын бүтээлүүдээс хамгийн төгс бүтээлд үнэлэгдэх бөгөөд дэлхийн цор ганц, өөр хаана ч үгүй билээ" хэмээн үнэлэгдэх Химэжи цайз нь 1993 онд Японд хамгийн эхэнд дэлхийн соёлын өвд бүртэгдсэн билээ. Цагаан вааран дээвэр болон цагаан ханатайгаас үүдээд "Ширасагигийн цайз" хэмээн олонд танигдаж, үзэсгэлэн гоо төрхтэйгээр хотыг тольддог.

Кобэ хаабаалэнд

Кобэ хаабаалэнд

Гялалзан гялтганах хөх тэнгис, далайн сэвшээ салхи, гүн ногоон ой модоор хүрээлэгдсэн амралт, зугаа цэнгэлийн бүс. Худалдаа хийх, хооллох, кино театр, тоглоомын талбай зэрэг томоохон хэмжээний худалдаа үйлчилгээний төвүүд байрлаж, тэнгис далайг үзэнгээ аялаж зугаалах боломжтой "Боомт хот болох Кобэ"-тэй танилцах юм. Гэрэл өнгөний гайхамшиг цогцолсон шөнийн гэрэлтүүлгийг заавал үзээрэй !

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Кобэ үхрийн мах

    Кобэ үхрийн мах

    Кобэ үхрийн мах нь дэлхийн хоолны мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан махны ноён оргил билээ. Өөх мах алагласан байдал нь маш их цэвэрхэн бөгөөд нарийн, үзэмжтэй харагдах энэ мах нь аманд орох мөчид л хайлж эхлэн зөөлөн байдаг аж. Тансаг амт нь үнэхээр мартахын аргагүй.

  • Мацүба хавч

    Мацүба хавч

    Тажима нутаг нь мацүба хавчны агнуурын хэмжээгээрээ Япондоо нэгт бичигддэг. Агнуурын улирал эхэлмэгц өвөл цагийн хишгийг хүртэхээр олон гийчин Хёогог зорьдог. Хавчны бүдүүн хөлөнд бөөн булчин мах багширсан байх бөгөөд амт нь үнэхээр зүйрлэхийн аргагүй тансаг билээ.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Мужийн нутаг дэвсгэр нь өргөн уудам тул уур амьсгал нь олон янз байдаг. Сэтонай тэнгисийн хэсэг, төвийн уулархаг хэсэг, Япон тэнгисийн хэсэг гэсэн томоохон гурван хэсэгт хуваагддаг. Сэтонай тэнгисийн хэсэг нь хур тунадасны хэмжээ бага, дулаахан учраас тааламжтай бүс нутаг боловч, Япон тэнгисийн хэсэг нь ихэвчлэн үүлэрхэг бороотой, өвлийн улирал нь их хэмжээний цас ордог бүс нутаг юм.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    51,717 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    8,356 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    660 иен

  • Талх 1 кг

    bread

    517 иен

  • Сүү 1 литр

    milk

    250 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TВьетнам
  • 3-TНепал

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Хиого мужийн гадаад оюутны нийт тоо: 12,252 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.