Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Kyoto

Бүс нутгийн тойм

Японы эртний нийслэл хот болох Киото. Гадны жуулчдын дунд ихэд сонирхол татах бөгөөд Японд очвол нэг удаа боловч очиж үзэх ёстой газар гэгддэг. Эртний өнгө үзэмж тэр чигээрээ хадгалагдан үлдэж, яг Япон уур амьсгалыг мэдрэх боломжтой.

Kyoto ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Токиогоос

Токио өртөө

2 цаг 14 минут

Киото өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Кингакү (Рокүонжи)

Кингакү (Рокүонжи)

Кингакү бол Киотогийн аялал жуулчлалын төв. Чамин ганган алтаар бүхэлд нь чимэглэсэн байх нь үзэж буй хүмүүсийн сэтгэл зүрхийг татдаг.

Аманохашидатэ

Аманохашидатэ

Аманохашидатэ бол Японы байгалийн хамгийн үзэсгэлэнт гурван газрын нэг. Алсыг харах тавцангаас үзэгдэх Аманохашидатэгийн дүр төрх нь газар дэлхий, тэнгэрийг холбогч гүүр аятай байдаг. Үүгээр алхаж, дугуйгаар явах боломжтой.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Яцүхаши

    Яцүхаши

    Киотогийн алдарт амттан мэйка болох яцүхаши. Шанц, матча, улирлын шинжтэй амт гэх мэт олон төрлийн амт бий. Өөрийн дуртай амтаа хайгаад үзээрэй.

  • Кёо кайсэки зоог

    Кёо кайсэки зоог

    Дэлхийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн Японы үндэсний зоог "Вашёкү"-гийн гайхамшгийг хүссэн хэмжээнд амталж болох Кёо кайсэки зоог. Япон хүний нарийн мэдрэмжтэй байдлаас үүсэн бий болсон зоогийг таван мэдрэхүйгээр мэдэрч ташаана уу.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Жилийн дундаж агаарын температур нь ойролцоогоор 17.4°C (2023 он) байдаг. Сав газар гэсэн газар зүйн онцлогтой учир зун нь аагим халуун, өвөл нь хүйтэн, халуун хүйтний зөрүү тун их байдаг онцлогтой.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    50,784 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    9,757 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    743 иен

  • Талх 1 кг

    bread

    494 иен

  • Сүү 1 литр

    milk

    244 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TНепал
  • 3-TСолонгос

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Киотогийн гадаад оюутны нийт тоо: 15,663 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.