Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Mie

Бүс нутгийн тойм

Япон төв хэсэгт орших Миэ аймаг нь үзэсгэлэнтэй байгаль, олон янзын зан заншилтай нутаг. Исэшима чуулга уулзалтын үеэр Их долоогийн төрийн тэргүүн нар зочилсон Исэжингү, Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй Күманокодо, F1 Японы Гран При зохион байгуулагддаг Сүзүкаши тойруулга, нинжа, ама зэргийг үзэхийн тулд олон аялагчид энэ нутгийг зорьдог. Мөн мацүзака үхэр, шинэ барьсан далайн бүтээгдэхүүн, амттай сакэ (Япон архи) гэх мэт гайхамшигтай "Хоол хүнс" заяагдсан нутаг.

Mie ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Токиогоос

Токио өртөө

2 цаг 50 минут

Цү өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Исэжингү (Найгү)

Исэжингү (Найгү)

Исэшимагийн нутагт тархан байрлах нийт 125 хийдээс бүрдэх шинто шашны хийд "Исэжингү" гэх бөгөөд эдгээрээс "Найгү"-д нь эзэн хаадын өвөг дээдсийг бурхан хэмээн тахин шүтдэг. Хэдэн зуун жилийн настай бурхадын модоор хүрээлэгдэх хийд нь үнэхээр ариун дагшин орчин юм. Зураг дээрх үйл явдал нь 2016 оны Их долоогийн Исэшима чуулга уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд Найгүд зочилсон байдал. Зэргэлдээ орших Охарай мачи болон Окагэ Ёкочогоор юм үзэнгээ идэх эсвэл худалдан авалт хийх боломжтой.

Күманокодо Исэро

Күманокодо Исэро

Исэжингүгээс "Күмано Санзан" гэх гурван шүтээн газарт мөргөл үйлдэхийн тул мөргөлчдийн туулсан мөргөлийн зам юм. Дэлхийд ховор "Дэлхийн замын өв сан"-гийн нэгэн хэсэгт бүртүүлсэн билээ. Энэ зам нь олон чиглэлтэй байх ба эртний түүх дурсгал, гоо үзэмж, соёл зан үйлтэй танилцангаа өөрийн тамир тэнхээнд тохируулан хөнгөн алхалт хийх боложмтой билээ.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Мацүзака үхэр

    Мацүзака үхэр

    Мацүзака үхэр бол Миэ аймгийн дэлхийд бахархах брэнд үхэр билээ. Махны онцлог нь чихэрлэг болоод тансаг зэрэглэлийн үнэр, эрүүл болоод сайн чанарын өөх тос, зөөлөн амт билээ. Сүкияки болон шабүшабүгаар амтлахыг зөвлөнө. Дээд зэргийн үхрийн мах боловч, зөвхөн Миэ аймагт бол бусад аймгаас арай хямд үнээр худалдан авах боломжтой.

  • Мочи гайдо

    Мочи гайдо

    Исэжингүд хүрэх замд эрт дээр үеэс мөргөлчдийн амрах газар бөгөөд Япон амттан болох мочи (Будааны боов)-г худалдан борлуулдаг олон мухлаг гардаг байжээ. Эдгээр мухлагуудыг "Мочи гайдо буюу мочины гудамж" хэмээн нэрлэдэг. Олон янзийн мочи зарагдах тул цаг хугацаанд баригдалгүйгээр Миэгийн мочиг бүгдийг амталж үзэх нь сонирхолтой байж мэдэх юм

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Өвөл (12 сар~2 сар): Далайн эрэг орчмын хэсгүүд нь дулаан, уулархаг нутгийн хэсгээр заримдаа цас ордог ч хунгарлах цасны хэмжээ бага ерөнхийдөө дулаан байдаг. Зун (7 сараас 9 сар): Өдрийн цагаар агаарын температур 40°C хүртэл халах тохиолдол байдаг боловч байршлаас хамааран өөр өөр байдаг тул нэг нөмрөх хувцас байх нь зүйтэй.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    35,649 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    8,586 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    776 иен

  • Талх 1 кг

    bread

    520 иен

  • Сүү 1 литр

    milk

    246 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TНепал
  • 2-TХятад
  • 3-TВьетнам

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Миэ мужийн гадаад оюутны нийт тоо: 1,592 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.