Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Nara
Бүс нутгийн тойм
Нара нь Японы эртний нийслэл билээ. Энд Дэлхийн олон соёлын өв байх бөгөөд Японы уламжлалт үнэ цэнийг хадгалсаар ирсэн нутаг. Нара цэцэрлэгт хүрээлэнд буган сүрэг өөрсдийн эрх дураар идээших бөгөөд бүхэлдээ энх амгалан орон зай бий. Мөн хойд болон өмнөд хэсэгтээ цаг агаар нь харилцан адилгүй байх бөгөөд өмнөд хэсгийн Оодайгахара гэхэд хур тунадас ихтэй, өргөн уудам онгон тагшин ой модтой нутаг байдаг. Харин эсрэгээрээ хойд хэсэг нь хур тунадас багатай билээ.

Очих арга зам
- Онгоц ашиглах бол
-
Токиогоос
Ханэда нисэх онгоцны буудал
3 цаг 10 минутНара өртөө
- Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол
-
Токиогоос
Токио өртөө
3 цагНара өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Нарагийн цэцэрлэгт хүрээлэн
Касүгатайша хэмээх шинтоизмын хийдэд бурхны зараал гэгдэх 1200 гаруй толгой буга амьдардаг.Буганд зориулсан будааны боов бариад очвол тэд өөрсдөө тань дээр хүрч ирэх нь дамжиггүй !

Тоодай хийд
"Нара дахь бурханы баримал" гэдгээр алдартай аялал жуулчлалын төв билээ. Бурханы баримал дотор уг баримлын хамрын нүхний хэмжээтэй адил хэмжээний нүх гаргасан багана байх бөгөөд үүгээр гарч чадах эсэхээ сорих нь хийдэд очсон хүн бүрт нээлттэй.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Какиноха зүши
Энэ сүши нь цуугаар амталсан агшаасан цагаан будаан дээр хар амар, яргай загасны хэрчмэлийг тавиад какиноха буюу какины навчинд боогоод шахаж бэлтгэсэн хоол.
-
Чагаю буюу цайтай будааны зутан
Цайнд чанасан будааны зутан. 1200 гаруй жилийн өмнөөс Нарагийн лам нар идэж байсан түүхтэй хоол юм. Зөөлөн хөнгөхөн амттай.
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Жилийн дундаж агаарын температур нь ойролцоогоор 16.6°C (2023 он) зөөлөн уур амьсгалтай. Нарагийн сав газрын газарзүйн онцлогоос шалтгаалан, зун нь аагим халуун, өвөл нь хүйтний эрч ширүүн байдаг онцлогтой. Нара мужийн өмнөд хэсэг нь хур тунадасны хэмжээ ихтэй бүс нутаг байдаг.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
40,137 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
9,308 иен
-
Гадуур хооллох
(рамэн)749 иен
-
Талх 1 кг
494 иен
-
Сүү 1 литр
241 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Вьетнам
Хятад
Непал
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Нара мужийн гадаад оюутны нийт тоо: 1,766 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.