Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Osaka
Бүс нутгийн тойм
Осака бол дээхэн үед "Эзэн хааны галт тогоо" хэмээн дуудагдаж ирсэн худалдаачдын хот билээ. Үүнээс гадна аливаад ханасан сайхан сэтгэлтэй иргэд нь энэ хотын онцлог билээ. Мөн Японд алдартай хошин урлагийн соёл хөгжсөн бөгөөд иргэд нь хошин шогийн мэдрэмжтэй.

Очих арга зам
- Онгоц ашиглах бол
-
Токиогоос
Ханэда нисэх онгоцны буудал
1 цаг 15 минутКансай олон улсын нисэх онгоцны буудал
Токиогоос
Ханэда нисэх онгоцны буудал
1 цаг 5 минутИтами нисэх онгоцны буудал
- Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол
-
Токиогоос
Токио өртөө
2 цаг 27 минутШин-Осака өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Экспогийн дурсгалын хүрээлэн
1970 онд зохион байгуулагдсан Япон Олон Улсын Экспогийн талбай. Одоо хэрнээ өргөн уудам газар дээр байрлах тус дурсгалын хүрээлэнд "Нарны цамхаг" урьдын адил сүндэрлэх агаад тэр үеийн сүр жавхланг мэдрэх боломжттой.

Доотонбори
Доотонбори нь Осака дахь хамгийн алдартай худалдаа, үйлчилгээний гудамж. Олон янзын ресторан, хоолны газар эгнэн үнэхээр хөл ихтэй газар билээ.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Такояки буюу наймаалж шарах
Осака гэхээр яах аргагүй "Такояки" юм. Хав халуун дөнгөж шарсан такояки бол амсахгүй байхын аргагүй амт байх ба Осакагийн нэрийн хоол гэдгээр идэх дуртай байдаг.
-
Окономияки
Такоякитай адил олонд танигдсан хоол гэвэл окономияки. Окономияки нь байцаа, гахайн махыг гурилны хольцод хийж зуурсан бэлдэцийг теппан дээр шарж бэлддэг ба үүнийг майонез, соусаар амталж иддэг.
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Осака нь жилийн турш бороо багатай, зун нь ялангуяа агаарын температур өндөр байдаг тул зуны халуунаас сэргийлэх арга хэмжээ шаардлагатай.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
51,621 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
8,204 иен
-
Гадуур хооллох
(рамэн)722 иен
-
Талх 1 кг
568 иен
-
Сүү 1 литр
261 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Хятад
Вьетнам
Непал
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Осакагийн гадаад оюутны нийт тоо: 29,465 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.