Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Shiga

Бүс нутгийн тойм

Сага аймгийн төвд Япондоо хамгийн өргөнд тооцогдох "Бива нуур (Бивако)" оршдог. Үүнээс гадна Юнескогийн Дэлхий соёлын өвд бүртгэлтэй Хиэйзан Энрякүжи буюу бурхны хийд бий. Бивако нуурын эргээр амралтын өдрүүдэд дугуй унах иргэд олноор үзэгдэх ба Сага аймгийн нэгэн онцлог нь үзэсгэлэнтэй байгаль билээ.

Shiga ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Майбара өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

2 цаг 30 минут

Ооцү өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Бива нуур

Бива нуур

Японд хамгийн том нуур билээ! Нуурын эрэгт хэд хэдэн усанд орох газар, амралтын талбай бий. Амралтын өдрүүдэд загасчлах гэх мэт чөлөөт цагаа өнгөруүлж буй хүмүүсээр дүүрдэг.

Энракүжи хийд

Энракүжи хийд

Энракүжи хийд нь баяр хөөр аз жаргалтай уур амьсгал бялхсан газар. Сага болон Киотогийн хил дагуух далайн түвшнээс 848 метр өргөгдсөн Хиэй уулыг бүхэлд нь хамрах хийд билээ.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Ооми үхэр

    Ооми үхэр

    Ооми үхрийн мах нь дээр үеэс алдартай бөгөөд аймагтаа зөвхөн энэ үхрийн махаар л хоол хийдэг алдартай зоогийн газэр, эсвэл хямдхан хоолны газар олон байх агаад махыг нь стейк, шарсан мах, сүкияки гэх мэт төрөл бүрийн аргаар боловсруулан хэрэглэж байна.

  • Фүназүши

    Фүназүши

    Фүназүши нь нутгийн уламжлалт зоог билээ. 1200 гаруй жилийн өмнөөс фүназүшиг хийж байсан гэх түүхэн баримт бий. Өвөрмөц үнэр нь онцгой Бива нуурнаас төрсөн нарийн хоол билээ.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Шига мужийн жилийн дундаж агаарын температур нь ойролцоогоор 16.4°C (2023 он) тул харьцангуй тааламжтай уур амьсгалтай юм.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    44,432 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    8,969 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    809 иен

  • Талх 1 кг

    bread

    521 иен

  • Сүү 1 литр

    milk

    271 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TСолонгос
  • 3-TВьетнам

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Шига мужийн гадаад оюутны нийт тоо: 1,873 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.