Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Wakayama
Бүс нутгийн тойм
Вакаяма нь Номхон далайтай залгаа орших Япондоо хамгийн том хойг газар болох Кийгийн хойгийн баруун өмнөд хэсэгт байрлах ба байгалийн үзэсгэлэнт газар, түүх дурсгалын өв баялаг ихтэй нутаг. Мөн халуун дулаан цаг агаар, үржил шим ихтэй байгаль нь уул, ус, далайн хишгийг заяасан бөгөөд олон төрлийн аялал жуучлалын төв, нэрийн бүтээгдэхүүнийг бий болгожээ.

Очих арга зам
- Онгоц ашиглах бол
-
Вакаяма мужийн Нанки-Ширахама бүсэд Нанки-Ширахама нисэх онгоцны буудал байдаг.
Токиогоос
Ханэда нисэх онгоцны буудал
2 цаг 50 минутВакаяма өртөө
- Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол
-
Токиогоос
Токио өртөө
4 цагВакаяма өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Кийгийн уулсын тахилгат газар болон мөргөлчдийн зам
Вакаяма, Нара, Миэ гурван аймгийг хамаарсан Күмано санзан, Коя уул, Ёшино-Оминэгийн гурван тахилгат газар, эдгээрийг холбох мөргөлчдийн зам нь Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн дэлхийнд ховор замын өв билээ.
Зургийг: Нийтийн ашгийн төлөөх байгууллага Вакаяма аймгийн аялал жуучлалын холбоо

Нанкиширахама халуун рашаан
"Японы гурван том халуун рашаан" хэмээн хэлэгдэх Японд алдартай халуун рашааны нутаг. Эртний түүхтэй бөгөөд Японы товчоонд тухайн үеийн анхны эзэн хаан зочилж байсан гэж тэмдэглэгдэн үлджээ. Харин орчин үед зочид буудал, амралтын газар олонтой Кансай бүсэд ховорхонд тооцогдох амралт, зугаалгын газар. Нийтийн халуун усны газар нь зөвхөн хоноглохоор ирсэн зочдоос гадна очсон хүн бүр орох боломжтой байдаг.
Зургийг: Нийтийн ашгийн төлөөх байгууллага Вакаяма аймгийн аялал жуучлалын холбоо
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Вакаяма рамэн
Вакаямад "Хятад гоймон" гэх ба нэрийн хоолын газар, нийтийн хоолны газарт хийдэг энэ нутгийн рамэн байдаг билээ. Гахайны яснаас шөл гаргаж авах боловч ерөнхийдөө буурцагны цуутай, буурцагны цуутай гахайн ясны өтгөн шөл гэж хоёр хуваадаг. Гоймон нь нарийн бөгөөд шулуун хэрчилттэй. Гоймонг бага зэрэг нялцгай болтол чанадаг аж.
-
Кишүгийн үмэбоши буюу даршилсан чавга
Вакаямад тарьж ургуулсан хар чавгаар Инамичо, Минабэчо, Танабэчо, Ниши-Мүрогүнд даршилдаг жимсний гол хэсэг нь зузаан боловч нялцгай зөөлөн болсон даршилсан чавгыг хэлдэг. Эдогийн эрин үед Кишү танабэгийн засаг захиргаанаас чавгын тариалалтыг дэмжсэнээс эхэлж, Мэйжигийн үед чавгын тариалалтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл нэгдсэн байдлаар үйлдвэрлэх хэмжээнд хүрчээ.
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Вакаяма муж нь өмнөд хойд хэсэг хоорондын зай хол, хойд болон өмнөд хэсэгтээ уур амьсгал нь өөр байдаг. Вакаяма хот зэрэг мужийн хойд хэсэг нь Сэтонай тэнгисийн уур амьсгалд харьяалагдаж, жилийн турш тогтвортой цаг агаар, чийгшилтэй, хур тунадасны хэмжээ ч бага байдаг. Нөгөөтээгүүр мужийн өмнөд хэсэг нь Номхон далайн эргийн уур амьсгалд харьяалагдаж, Күрошио урсгалын нөлөөгөөр дулаан бөгөөд хар салхинд өртөмтгий маш их хур тунадас ордог бүс нутаг ч байдаг. Түүнчлэн нар тусах хугацаа урт, зун нь харьцангуй сэрүүн, өвөл нь дулаахан байх хандлагатай байдаг.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
37,171 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
7,909 иен
-
Гадуур хооллох
(рамэн)759 иен
-
Талх 1 кг
586 иен
-
Сүү 1 литр
241 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Вьетнам
Хятад
Индонез
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Вакаяма мужийн гадаад оюутны нийт тоо: 556 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.