Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Fukuoka

Бүс нутгийн тойм

Японы Кюүшюү, Ямагүчигийн 15 сая хүн амтай зах зээлийн төв төдийгүй Азийн зах зээлд нэвтрэх суурь бааз бөгөөд тэнд компаниуд, мэргэжлийн боловсролын байгууллагууд төвлөрсөн байдаг. Түүнчлэн хот суурин газрын чадамж болоод үзэсгэлэнт байгаль нь зохицсон Фүкүока муж нь Токио, Осакатай харьцуулахад үнэ өртөг нь ч тогтвортой байдаг ба амьдрах орчин, боловсролын маш сайн орчинтой тул тав тухтай амьдрахад нэн тохиромжтой.

Fukuoka ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Фүкүока мужийн Китакюшү бүсэд Китакюүшюү нисэх онгоцны буудал байдаг.

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 50 минут

Фүкүока нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Кокүра өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

5 цаг

Хаката өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Дайзайфү Тэнмангүү

Дайзайфү Тэнмангүү

Хэйан үеийн язгууртан, эрдэмтэн Сугавара но Мичизаныг шүтдэг орон даяарх Тэнмангүү сүмийн гол сүм. Эрдэм номын бурхан гэдгээрээ алдартай бөгөөд мөргөл үйлдэх хүмүүсээр дүүрэн байдаг. Тус сүмийн хашаанд байгалийн дурсгалт зүйлс болох Хирохачиша, гавар мод, чавга, цахилдаг зэрэг байдаг бөгөөд улирал бүрийн уур амьсгалыг мэдрэх боломжтой.

Янагигава голыг завиар зугаалах

Янагигава голыг завиар зугаалах

Янагигава нь Тачибана овгийн цайзын хот болон цэцэглэн хөгжиж, яруу найрагч Хакүшю Китахарагийн төрөлх хот гэдгээрээ ч тун алдартай. Та хотын бүхий л газрын усан замыг завиар туулан алдарт "голын завиар зугаалах" боломжтой. Хавар, зун, намар, өвлийн бүхий л улиралд усан хотын өвөрмөц уур амьсгалыг мэдрэх боломжтой.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

    • Гахайн ясны шөлтэй рамэн

      Гахайн ясны шөлтэй рамэн

      Гахайн ясыг удаан цагийн турш чанаж гаргаж авсан цагаан шөлөнд нарийн хэрчсэн гоймон. Архи уусны дараа идэхэд ч нэн тохиромжтой.

    • Моцүнабэ (таван цулын халуун тогоо)

      Моцүнабэ (таван цулын халуун тогоо)

      Шүүслэг таван цул нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Өтгөн шөлийг дуустал таашаах боломжтой.

    • Мизүтаки

      Мизүтаки

      Тахианы махаар хийсэн шөл нь амттай байдаг бөгөөд ястай зүссэн мах нь маш их амттай байдаг.

    • Амаоү гүзээлзгэнэ

      Амаоү гүзээлзгэнэ

      “Чихэрлэг”, “бөөрөнхий”, “амттай” “бүүр амттай” гэсэн үгнүүдийн эхний үсгээр нэрийдсэн брэнд бүтээгдэхүүн болох том ширхэгтэй гүзээлгэнэ.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Японы цуваа арлын өмнөд хэсэгт орших Фүкүока муж нь жилийн дундаж агаарын температур 18.5°C (2023 он) ерөнхийдөө дулаахан бөгөөд жилийн турш ая тухтай амьдрах боломжтой юм. Өвөлдөө цас ордог ч гол төлөв уулархаг нутгаараа цас ордог бөгөөд хот суурин газарт бараг ордоггүй.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    45,456 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    7,636 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    691 иен

  • Талх 1 кг

    bread

    476 иен

  • Сүү 1 литр

    milk

    247 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TНепал
  • 2-TХятад
  • 3-TВьетнам

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Фүкүока мужийн гадаад оюутны нийт тоо: 16,246 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.