Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Kagoshima

Бүс нутгийн тойм

Кагошима аймаг нь урдаас хойшоогоо 600км сунаж тогтсон өргөн уудам нутагтай хийгээд халуун дулаан уур амьсгал, дөрвөн улирлын өнгө үзэмжийг харуулсан байгаль, өвөрмөц тогтоцтой арлууд, эртний түүхийг мэдрүүлэх дурсгалт газрууд, эрдэс бодисоор баялаг халуун рашаан зэрэг аялал жуулчлалын арвин их нөөцтэй сэтгэл татагдам үзэсгэлэнтэй нутаг юм. Кагошимад Дэлхийн 2 өв бүртгэгдсэн байдаг ба хар үхэр, гахай, чихэрлэг төмс, тэжээлийн шош, шар сүүлт загас, могой загас зэргийн үйлдвэрлэлийн хэмжээ, цэн тонгорууны нүүдэллэн ирэх тоо, далайн яст мэлхий далайн эрэг дээр гарч ирсэн тоо гэх мэт маш олон зүйлийн тоо хэмжээгээрээ “Япондоо №1”-т ордог байна.

Kagoshima ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Кагошима мужийн Амами бүсэд Амами нисэх онгоцны буудал, Токүношима бүсэд Токүношима нисэх онгоцны буудал байдаг.

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 50 минут

Кагошима нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Каваүчи өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

6 цаг 46 минут

Кагошима-Чюүо өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Элсэн хучлагат халуун рашаан

Элсэн хучлагат халуун рашаан

Газрын дулаанаар халсан элсэнд булуулдаг Дэлхийд ховорхон байгалийн элсэн хучлагат халуун рашаан. Усанд орсны дараа 10 орчим минутын дараа биеийн гол хэсгээс халан, бүх биенээс хөлс гарна. Далайн үзэмжийг таашаангаа биеийн алжаалаа тайлж үзээрэй.

Зургийг : Нийтийн ашгийн төлөөх байгууллага Кагошима аймгийн Аялал жуулчлалын холбоо

Якүшима

Якүшима

ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвөөр бүртгэгдсэн Якүшима. Түүний дундаас Якүсүги хэмээх 2000 гаруй жилийн настай хамгийн хөгшин мод байдаг. Талдаа 5 цаг гаруй уул рүү хүнд авиралт хийх боловч үзэх төдийд л хамаг алжаал салхинд хийссэн мэт алга болсон байна.

Зургийг : Нийтийн ашгийн төлөөх байгууллага Кагошима аймгийн Аялал жуулчлалын холбоо

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Кагошимагийн хар гахай

    Кагошимагийн хар гахай

    Хэрвээ та Кагошимад очвол заавал Кагошимагийн хар гахай (беркшир үүлдэр)-н мах идээрэй. Чихэрлэг төмсөөр тэжээн үржүүлсэн хар гахайн мах нь чихэрлэг өөх, зөөлөн амттай байдгаараа онцлогтой. Гахайн махан котлет хийх, шабүшабү хийж идэх, дөрвөлжин хэрчин чанаж идэхэд ч маш тохиромжтой.

    Зургийг : Нийтийн ашгийн төлөөх байгууллага Кагошима аймгийн Аялал жуулчлалын холбоо

  • Кагошимагийн хар үхэр

    Кагошимагийн хар үхэр

    Японы Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Кагошимагийн хар үхрийн мах. Японы номер нэг үхрийн мах үйлдвэрлэгч Кагошимад өсгөн үржүүлсэн Кагошимагийн хар үхрийн мах нь өөх мах нь нарийн алагласан, зөөлөн амттай Японы хамгийн дээд зэрэглэлийн үхрийн мах юм. Стэйк, шарсан мах зэрэг дуртай цэсээрээ хоол хийн амталж үзээрэй.

    Зургийг : Нийтийн ашгийн төлөөх байгууллага Кагошима аймгийн Аялал жуулчлалын холбоо

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Кагошима муж нь хойд зүгээс урагшаа сунаж тогтсон, дулаан ба халуун бүс нутгийг хамардаг бөгөөд хойд өмнөд хэсгээрээ уур амьсгал нь өөр байдаг. Дүн өвөл мужийн хойд хэсэг нь хасах хэмээс доош өдрүүд байхад өмнөд хэсэг нь 1 сард ч гэсэн шармагийн цэцэг цэцэглэхээр дулаахан байдаг.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    40,098 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    7,885 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    612 иен

  • Талх 1 кг

    bread

    517 иен

  • Сүү 1 литр

    milk

    270 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-T Хятад
  • 2-TНепал
  • 3-TВьетнам

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Кагошима мужийн гадаад оюутны нийт тоо: 942 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.