Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Kumamoto

Бүс нутгийн тойм

Күмамото аймгийн газар бүрт эртнээс уламжлагдан ирсэн янз бүрийн арга хэмжээ зохион байгуулагдан иржээ. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн баяр, бүжиг зэрэг бусад аль ч газар үзэх боломжгүй арга хэмжээнүүд жил бүр болдог. Мөн Японд цорын ганцад тооцогдох “Мүцүгороо” загас (Японд алдартай загасны төрлүүдийн нэг) байдаг ба Ариакэ тэнгис, Яширо тэнгис нь далайн түрлэгээс үүссэн Японы хамгийн том шаварлаг хэсэгтэй бөгөөд Дэлхийд ч онцгой чухал далайн бүс юм.

Kumamoto ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 50 минут

Күмамото нисэх онгоцны буудал
(Асо-Күмамото нисэх онгоцны буудал)

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Токиогоос

Токио өртөө

5 цаг 44 минут

Күмамото өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Күрокава халуун рашаан

Күрокава халуун рашаан

Күмамото аймгийн зүүн хойд хэсэгт орших хөдөөгийн үзэсгэлэнт хэсгийн дунд сүлэлдэн байх халуун рашаан. Байгалийн үзэмжийг харуулсан гадаах рашаан нь сэтгэл татам юм.

Кикүчигийн хавцал

Кикүчигийн хавцал

Асакүжү үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэгт орших тус хавцал нь онгон дагшин ой модоор хүрээлэгдэн намартаа өнгө өнгийн навчис харж таашаах боломжтой байгалийн үзэмжит газар юм.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Адууны махан сүши буюу Басаши

    Адууны махан сүши буюу Басаши

    Үхрийн мах болон гахайн махтай харьцуулахад харьцангуй бага калоритай байдаг бөгөөд өөх тос бага, хлостерол ч бага, уураг ихтэй тул эрүүл хоол гэдгээрээ олны анхаарлыг татаж байна. Ялангуяа Күмамото аймагт шинэхэн адууны түүхий мах авах боломж ихтэй байдаг болохоор алдартай хоолны орцын нэг болж байна.

  • Караши Рэнкон

    Караши Рэнкон

    Гич холисон мисог рэнкон буюу лянхуа цэцгийн үндсийн жижиг нүхнүүдэд хийж дүүргэн бүрмэл нунтагаар бүрж шарсан хоол. Бие эрхтэнг сэргээж өгдөг тул өргөнөөр хэрэглэгддэг.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Күмамото хотын жилийн дундаж агаарын температур нь ойролцоогоор 16~17°C байдаг. Зундаа агаарын температур нь 35°C-аас давж маш халуун болох тохиолдол ч байдаг. Өвөл нь цас харьцангуй бага ордог ч хамгийн бага агаарын температур нь 0°C-аас доош хүйтэн өдөр болох тохиолдол ч байдаг.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    40,224 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    8,535 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    733 иен

  • Талх 1 кг

    bread

    533 иен

  • Сүү 1 литр

    milk

    257 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TНепал
  • 3-TВьетнам

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Күмамото мужийн гадаад оюутны нийт тоо: 1,217 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.