Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Miyazaki

Бүс нутгийн тойм

Японы домог яриатай холбоотой Миязаки муж. Их байгаль бүхий газар нь япончуудын сэтгэлийн мяндсыг хөнддөг аж. Миязакид хураадаг шинэхэн жимс жимсгэнэ ч бас сэтгэл татам.

Miyazaki ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 45 минут

Миязаки нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Токиогоос

Токио өртөө

8 цаг 25 минут

Миязаки өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Такачихо нарийн хавцал

Такачихо нарийн хавцал

Такачихо хавцал нь байгалийн дурсгалт газрын нэг бөгөөд Манайн хүрхрээг сэлүүрт завиар очиж харахад хамгийн гайхамшигтай. Эгц цавчим хадаар хүрээлэгдсэн нууцлаг хавцал юм.

Аманоясүгавара

Аманоясүгавара

Ивато голын эхэнд байрлах "Аманоясүгавара" нь Аматэрасү Оомиками бурхныг хадан агуйд нуугдаж байхад нь 8 сая бурхан чуулж зөвлөлдсөн газар аж. Агуй дотор Торий хаалга, Жинжа сүм баригдсан байх ба хүчтэй аадар борооны улмаас голын ус нэмэгдвэл мөргөл үйлдэхээр очих боломжгүй байдаг ажээ.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Тахиан махан нанбан

    Тахиан махан нанбан

    Миязаки мужид анх Тахиан махан нанбан хоол үүссэн гэгддэг. Шаржигнасан байдлаар шарсан тахиаг чихэрлэг зөөлөн амттай цуугаар амтлан тартар сүмс хийн иднэ.

  • Манго жимс

    Манго жимс

    Дулаахан нарлаг уур амьсгалтай Миязакид ургасан манго жимс бол үнэхээрийн шинэхэн бөгөөд амтлаг. Хурааж удаагүй шинэхэн манго жимсийг заавал нэг удаа амталж үзээрэй.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Миязаки муж нь нарлаг өдөр ихтэй, нар тусах хугацаа урт зэрэг дулаан нараар ивээгдсэн бүс нутаг юм. Жилийн турш тааламжтай уур амьсгалтай байдаг.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    38,982 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    7,581 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    787 иен

  • Талх 1 кг

    bread

    468 иен

  • Сүү 1 литр

    milk

    287 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TНепал
  • 2-TСолонгос
  • 3-TМьянмар

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Миязаки мужийн гадаад оюутны нийт тоо: 484 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.