Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Nagasaki
Бүс нутгийн тойм
Япондоо хамгийн дулаан нутаг болох Кюүшюү мужид байрладаг бөгөөд үзэсгэлэнт далайгаар хүрээлэгдсэн байдаг. Байгалийн баялаг ихтэй далайн бүтээгдэхүүн арвин ихтэй, сэтгэл татам газар юм. Түүхэн газар бөгөөд хөлөг онгоцны үйлдвэрлэлээрээ алдартай.

Очих арга зам
- Онгоц ашиглах бол
-
Нагасаки мужийн Цүшима бүсэд Цүшима нисэх онгоцны буудал, Гото бүсэд Фүкүэ нисэх онгоцны буудал байдаг.
Токиогоос
Ханэда нисэх онгоцны буудал
2 цагНагасаки нисэх онгоцны буудал
- Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол
-
Токиогоос
Токио өртөө
6 цаг 33 минутНагасаки өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Үнзэн жигокү
Халуун рашааны гудмын гол цэг бөгөөд энд тэндээс халуун рашаан ундарч, уур савсаж байдаг. Энэ дүр зураг яг л там адил гэлтэй ... Мөн Үнзэн Жигокүгийн ууранд чанасан халуун рашааны өндөгийг амтлах боломжтой.

Гүнканжима (Хашима)
Нагасаки боомтын баруунаас урагш 19 км гаруй орших арал. 2015 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгджээ. Анимэгийн зураг авалт хийсэн газар хийгээд усан онгоцонд суугаад Японы нүүрсний үйлдвэрлэлийн түүхийг өөрийн биеэр мэдэрч танилцах боломжтой.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Нагасаки чанпон
Улс орон даяар сүлжээ ресторан болон хөгжсөн алдартай “Нагасаки чанпон”. Хангалттай их төрөл бүрийн ногоо хийсэн гоймонтой хоолоороо алдартай. Нагасакид эрт дээр үеээс гэртээ хийж иддэг байсан хоол юм.
-
Нагасаки кастелла
Нэгэн цагт Нагасаки барууны орнуудтай худалдааны чухал боомт болон хөгжиж байв. Тэр үед Японд орж ирсэн барууны анхны амттануудын нэг болох Кастелла жигнэмэг нь Нагасакигаар орж ирсэн юм. Улс орон даяар дэлгэрсэн бөгөөд одоо "Нагасаки Кастелла" нэрээр алдартай юм.
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Жилийн туршид нэлэнхийдээ халуун хүйтний ялгаа бага байдаг онцлогтой. Борооны улирлаас зун хүртэл хэт халуун чийгшил ихтэй, харьцангуй чийглэг өдрүүд үргэлжилдэг.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
42,818 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
8,306 иен
-
Гадуур хооллох
(рамэн)760 иен
-
Талх 1 кг
522 иен
-
Сүү 1 литр
263 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Непал
Хятад
Вьетнам
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Нагасаки мужийн гадаад оюутны нийт тоо: 2,219 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.