Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Oita

Бүс нутгийн тойм

Оита аймаг нь халуун дулаан уур амьсгалтай, далай, уулс зэрэг байгалийн баялагтай, тэрхүү байгальд ургасан шинэхэн, аюулгүй хүнсий бүтээгдэхүүнтэй, Усажингүү, Рокүгоманзан зэрэг түүхэн соёлын үнэт өвүүд зэрэг маш олон нөөц баялагтай газар юм. Түүнчлэн, Бэппү, Юфүин халуун рашаан зэрэг аймаг даяар байдаг халуун рашаан нь Япондоо халуун рашааны ундаргын хэмжээ болон тоогоороо гайхагддаг бөгөөд манай гараг дээрх арван төрлийн рашааны найм нь тус аймагт байдаг. Мөн Сэкиажи, Сэкисаба (хар амар загас), Бүнго үхрийн мах зэрэг кабосү бор мөг зэрэг улирлын чанартай гайхалтай хүнсний бүтээгдэхүүнүүд ч арвин бий. Нөгөөтэйгүүр, үйлдвэрүүд төвлөрсөн газар бөгөөд “Nippon steel”, “Daihatsu”, “Canon” Японы төлөөлөл болсон олон компанийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн 110 улс орон, бүс нутгаас ирсэн 3400 гаруй олон улсын оюутнууд хичээлдээ шамдан суралцаж байна.

Oita ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 40 минут

Оита нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Токиогоос

Токио өртөө

6 цаг 10 минут

Оита өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Нагаю халуун рашаан

Нагаю халуун рашаан

Такэта хотын Наоиримачид байх халуун рашаан бөгөөд нүүрсхүчлийн хийн агууламж болон ундаргын хэмжээ, халууны хэмээрээ “дэлхийн арван хуруунд багтах нүүрсхүчлийн хийн агууламж ихтэй рашаан”-ы нэг бөгөөд цусны эргэлтийг сайжруулж, ядаргаа тайлах, арьсны өвчин, үе мөчний үрэвсэл, мэдрэлийн гаралтай өвчин зэргээс гадна хөдөлгөөний эмгэгт үр дүнтэй рашаан юм.

Үсүки чулуун барималан Будда

Үсүки чулуун барималан Будда

Үсүки чулуун барималан Будда нь Хэйаны сүүл үеэс Камакүрагийн үе(1185-1333 он )-д сийлсэн гэж үздэг бөгөөд 1995 оны 6-р сард Японд анх удаа Макай Буддагийн нэрээр Үндэсний эрдэнэсийн сангийн жагсаалтад орсон. “Мишелин ногоон лавлах”-д хоёр од авсан газар бөгөөд гадаадын жуулчид ихээр ирдэг.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Жигокүмүши хоол

    Жигокүмүши хоол

    Энэ нь 98 хэмийн халуунд 100 хувь газрын гүний дулааны эрчим хүчээр халуун рашааны ундаргыг ашиглан хийх хоол бөгөөд Бэппү хотын Каннава гэдэг газар Эдогийн эрин үеэс хийж ирсэн уламжлалт хоол хийх арга юм. Хоолны үндсэн орцыг илүү амттай болгохоос гадна илүүдэл тосыг гадагшлуулдаг тул эрүүл амттай хоол болдог байна.

  • Торитэн

    Торитэн

    Торитэн гэдэг нь тахиан махыг бүрмэл нунтагаар бүрж шарсан Оита аймгийн төв хэсгийн нутгийн хоол бөгөөд нутгийн иргэдийн нэрийн хоол юм. Тухайн хоолны газрын онцлогоос шалтгаалан амт нь өөр өөр байдаг ба тайвань хятад маягийн хоолтой төстэй амттай байхаас гадна японы маягийн амт тэмпүратай төстэй амт, барууны маягийн амт, өөрийн үндсэн амт зэрэг олон төрлийн амтыг таашаах боломжтой.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Ойта мужийн цаг агаарын урьдчилсан мэдээг хойд, төв, баруун, өмнөд хэсгүүдэд хувааж зарладаг. Хойд хэсэг нь Сэтонай тэнгисийн уур амьсгалын бүсэд хамаарах боловч, өвөл нь улирлын чанартай салхины нөлөөгөөр цаг агаар муудаж, үүлэрхэг өдөр их болдог. Төвийн хэсэг нь өвлийн улирлын чанартай салхины үеэр мужийн баруун хойд хэсгийн уулсын нөлөөгөөр хойд болон баруун хэсэгтэй харьцуулахад цаг агаар таатай байдаг. Баруун хэсэг нь эх газарт байдаг тул зундаа аянга цахилгаантай бороо их ордог. Намраас өвлийн эхэн үе хүртэл Хита, Юфүин дахь сав газраар татдаг манангаараа алдартай. Өмнөд хэсэг нь тус мужийн хамгийн дулаан, бороотой бүс нутаг бөгөөд зундаа аадар бороотой өвөлдөө цэлмэг тэнгэртэй гэдгээрээ онцлогтой.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    36,349 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    8,442 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    813 иен

  • Талх 1 кг

    bread

    481 иен

  • Сүү 1 литр

    milk

    255 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TСолонгос
  • 3-TИндонез

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Оита мужийн гадаад оюутны нийт тоо: 3,492 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.