Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Saga

Бүс нутгийн тойм

Хөдөөгийн амар амгалан бүхий газар тариалан, загас агнуурын аж үйлдвэрлэл цэцэглэн хөгжсөн аймаг юм. Дэлхийд алдартай Аритаяки (ваар,шаазан), Арита тэнгисээс гарган авдаг далайн замаг зэрэг өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүнүүдээрээ алдартай. Мөн тухлан амрах халуун рашаан, баяр наадам гэх мэт сонирхолтой зүйлсүүд зөндөө бий.

Saga ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 55 минут

Сага нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Шин-Тосү өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

5 цаг 41 минут

Сага өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Ёшиногари түүхэн цэцэрлэгт хүрээлэн

Ёшиногари түүхэн цэцэрлэгт хүрээлэн

Японы Яйогийн эрин үе (МЭӨ 10р зуун – МЭӨ 3р зуун)-ийн ой модыг дахин ойжуулсан хэсэг, тухайн үеийн амьдралыг харуулсан үзэсгэлэнгийн танхим гэх мэт Японы түүхийг мэдрэх боломжтой.

Хаманаүраногийн цагаан будааны дэнж (Гэнкайчо)

Хаманаүраногийн цагаан будааны дэнж (Гэнкайчо)

Олон зуун жилийн өмнөөс үе дамжин ирсэн цагаан будааны дэнж нь налуу газар давхарлан байгаа нь байгалийн үзэмжийг тусгасан байдаг. Ялангуяа будаа тариалах үеэр үдшийн наранд улбар шар өнгөөр будагдсан мэт харагдана. Далай, цагаан будааны талбай, явган жим зэрэг зурсан зураг мэт үзэсгэлэнт байгальд таны сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй буй заа.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Такэзаки хавч

    Такэзаки хавч

    Зун цагаас эхлэн намрын туршид хамгийн амт сайтай гэгддэг хэдий ч өвөл хээлтэй эм хавч ч амттай хийгээд жилийн турш иддэг байна.

  • Арваалжийн икизүкүри

    Арваалжийн икизүкүри

    Энэ нь тунгалаг, аманд оронгуут бутарч хайлан, их чихэрлэг амттай байдаг. Арваалж нь 4-5 төрөл байдаг бөгөөд тухайн улирлын арваалжийг идэх боломжтой. Та жилийн турш амттай арваалж амтлах болно.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Жилийн дундаж агаарын температур нь 17°C орчим бөгөөд зөөлөн уур амьсгалтай. Далайтай хиллэдэг тул жилийн турш чийгшил өндөр байдаг. Өвөлдөө өргөрөгтэй нь харьцуулахад агаарын температур бага, хүйтрэх тохиолдол ч байдаг.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    39,015 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    9,180 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    753 иен

  • Талх 1 кг

    bread

    456 иен

  • Сүү 1 литр

    milk

    255 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TНепал
  • 2-TМьянмар
  • 3-TХятад

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Сага мужийн гадаад оюутны нийт тоо: 967 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.