Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Ehime

Бүс нутгийн тойм

Эхимэ аймаг нь Сэтонай тэнгис, Шигокүгийн уулсаар хүрээлэгдэж, далай тэнгисийн хишиг, уулын хишгийг амталж болох аймаг билээ. Жүржийн төрлийн тариалалтаар улсдаа тэргүүн байранд ордог. Токио, Осака зэрэг том хотуудад зочих тээврийн хүртээмж сайн бөгөөд дотоодын гэлтгүй гадаадын жуулчид энэ нутгийг зорин ирдэг.

Ehime ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 30 минут

Мацүяма нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Токиогоос

Токио өртөө

6 цаг

Мацүяма өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Дого халуун рашаан

Дого халуун рашаан

Эхимэ аймгийн хамгийн алдартай аялал жуучлалын нэг нь бол Дого халуун рашаан билээ. Энэ рашаан нь Япондоо эртнийд тооцогдох бөгөөд дотоод, гадаадын олон жуулчин үүнийг зорин ирдэг. Японы нэрт анимэйшн “Сүнсэнд туугдагсад” дээр гардаг тосны мухлагийн загвар болсон гэдэг.

Шиманами тэнгисийн зам

Шиманами тэнгисийн зам

Эхимэ аймгийн Имабари хот болон Хирошима аймгийн Ономичи хотыг холбосон зам ба ихэнхдээ “Шиманами тэнгисийн зам” гэдэг. Японд ашиглалтад буй хурдны замыг дугуйгаар туулах боломжтой цорын ганц зам бөгөөд дэлхийн дугуйчдад ихэд хайрлагддаг зам билээ.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Таймэши буюу зоодой загасны будаатай хуурга

    Таймэши буюу зоодой загасны будаатай хуурга

    Эхимэ аймагт далайн хишиг болсон зоодой загасаар хийдэг нутгийн хоол билээ. Тэмдэглэлт өдөр зэрэг баяр ёслолын үеэр заавал хийдэг зоог юм. Зоодой загасны будаатай хуурганд цай хийж, очацүкэ болгож амтлахыг санал болгоё.

  • Жакотэн

    Жакотэн

    Энэ хоол нь загасны нухашийг тосонд шарж бэлтгэдэг уламжлалт хоол билээ. Ерөнхийдөө бага зэрэг галаар хуйхлаад цагаан луувангийн нухаш тавьж, буурцагны цуугаар амталж иддэг боловч үдон, соба гоймонд хийх зэрэг олон янзаар иддэг.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Жилийн турш зөөлөн уур амьсгалтай бөгөөд Японд амьдрахад хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Зундаа далайд, өвөлдөө ууланд чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    38,473 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    7,824 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    643 иен

  • Талх 1 кг

    bread

    477 иен

  • Сүү 1 литр

    milk

    324 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TНепал
  • 3-TИндонез

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Эхимэ мужийн гадаад оюутны нийт тоо: 440 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.