Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Kagawa
Бүс нутгийн тойм
Кагава аймаг Япон Улсад анх удаа төрийн хамгаалалтад авсан Сэтонайкай улсын цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсэгт байрладаг. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ хамгийн жижиг аймагт орох боловч “Хоол хүнс”, “Соёл” зэрэг олон сонирхол татсан зүйлсээр дүүрэн нутаг билээ. Мөн халуун дулаан уур амьсгалтай, байгалийн гамшигт үзэгдэл ховор тохиох зэрэг тав тух, байгаль орчин харилцан зохицсон амьдрахад таатай аймаг юм. Гурван жил тутамд зохион байгуулагдах өнөө цагийн урлагийн наадам болох “Сэтонайгийн Олон Улсын Урлагийн наадам” нь дотоодын төдийгүй гадны улсуудын сонирхлыг ихэд татаж байна.

Очих арга зам
- Онгоц ашиглах бол
-
Токиогоос
Ханэда нисэх онгоцны буудал
1 цаг 20 минутТакамацү нисэх онгоцны буудал
- Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол
-
Токиогоос
Токио өртөө
4 цаг 12 минутТакамацү өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Күрибаяши цэцэрлэгт хүрээлэн
Күрибаяши цэцэрлэгт хүрээлэн нь Улсын тусгай хамгаалалттай газар бөгөөд энэ нутгийг захирч байсан Даймиёгийн өргөөний цэцэрлэгийг өнөө үе хүртэл уламжлагдан хадгалсаар иржээ. Шиүн уулыг арын дэвсгэр болгосон 6 цөөрөм, 13 хиймэл дов толгодыг нарийн зохион байгуулалттай байршуулсан бөгөөд алхам тутамд хувисан өөрчлөгдөх гоо үзэмжийг мэдрэх боломжтой. “Японы тухай Мишелин ногоон лавлах”-д хамгийн дээд үнэлгээ болох гурван одтойгоор тэмдэглэгдэж, гадаадын орнуудаас ч өндөр үнэлгээ хүртдэг билээ.

Чичибүгахама буюу чичибүгийн эрэг
Тэнгисийн түрлэг буцсан үед салхилахгүй бөгөөд усны гадарга дээр ямар ч давлагаа үүсээгүй бол усны түрлэг нь өөрөө Өмнөд америкийн “Уйуни давсан гадаргуу” адил тэнгэр газрыг тусган харуулах толь мэт үзэмжтэй харагдах болно. Тэнгисийн түрлэг алсад буцаж, гүехэн болсон элсэн эргээс цааш үргэлжлэх намуухан давлагаа, амгалан Сэтонай тэнгис рүү уусч алга болон жаргах үзэсгэлэнтэй наран нь “Японы үзэсгэлэнтэй жаран наран 100”-д сонгогдсон билээ.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Санүки үдон гоймон
“Санүки үдон гоймон” бол нийт Япончуудын дуртай гоймон. Гол онцлог нь өнгөлөг хэрнээ идэнгэтэй гоймон, торох зүйлгүй гулгамтгай байдал юм. Аймагт үйл ажиллагаагаа явуулах 600 гаруй үдон гоймонгийн газрууд хэрэглэж буй гурил, давс, мөн шөлөндөө ашиглах буурцагны цуу, чанаж болгон, давсалж хатаасан загас зэрэг байгаль дэлхийн хишиг, тогоочийн эзэмшсэн хосгүй арга техникийг хослуулж, өөрийн онцлогтой үдон гоймонгоор зочдоо дайлж байна.
-
Тахианы ястай мах
Тахианы гуяны ястай махыг шарж бэлтгэсэн Кагавагийн нэрийн хоол бөгөөд нялх балчираас наян настай ахмад хүртэл амтлах дуртай. Хазахад аманд махны шөл асгарах нас гүйцсэн тахиа, идэхэд амар зөөлхөн дэгдээхэйн мах гэж хоёр янз байх ба халуун ногооны амтлагчаар амтлах нь бас онцлог юм.
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Сэтонай тэнгисийн нарлаг цаг агаар ивээж, дөрвөн улирлын турш дулаан уур амьсгалтай байдаг нь амьдрах орчны хувьд ч тохиромжтой юм. Цас орох хэмжээ бага, хээр талын бүсдээ цас хунгарлана хунгарлана гэж бараг байхгүй.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
41,618 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
9,293 иен
-
Гадуур хооллох
(рамэн)646 иен
-
Талх 1 кг
518 иен
-
Сүү 1 литр
278 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Вьетнам
Непал
Хятад
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Кагава мужийн гадаад оюутны нийт тоо: 678 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.