Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Kochi

Бүс нутгийн тойм

Коочи аймаг нь нарны цацрагийн дор, Курошио урсгалын хэлбэрээ өөрчилсөн эргийн шугам, Шиманто голын тунгалаг урсгал, гүн ногоон уулс зэрэг үзэсгэлэнт байгальтай аймаг юм. Мөн "Жалан хонож аялах аяллын судалгаа"-ны "Нутгийн амттай хоол их байсан" ангилалд жил бүр дээгүүр байр эзэлдэг зэрэг "Коочи аймгийн бүх юм амттай!" хэмээн орон даяарх бүх япончуудын дэмжлэгийг хүлээн авч байна. Бусад аймгаас ирсэн иргэд , мэдээж гадаадаас ирсэн хүмүүсийг ч инээмсэглэлээр угтан, уулзсан даруйдаа л найрсаг дотно болдог ард түмэн гэдгээрээ их онцгой юм!

Kochi ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 25 минут

Кочи нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Токиогоос

Токио өртөө

5 цаг 43 минут

Кочи өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Рюүга агуй

Рюүга агуй

Японы гурван том шохойн чулуун агуйн нэг бөгөөд Улсын байгалийн дурсгалт газрын нэг юм. Хөтөчтэй “аялалын маршрут” болон мэргэжлийн хувцастай ”адал явдалтай аялал” зэргээр агуйн түүхийг илүү гүнзгий мэдэрч үзэх боломжтой. “Рюүга агуйн үдэш" шөнийн арга хэмжээ нь тогтмол бус зохион байгуулагддаг. Та өдөр тутмын амьдралаас хол, гайхалтай уур амьсгалыг хөгжилдөж үзэхгүй биз!

Шикокүгийн Карст

Шикокүгийн Карст

Далайн түвшнээс дээш 1400 м өндөр, зүүнээс баруун тийш 25 км орчим үргэлжилсэн шохойн чулуугаар тогтсон өндөрлөг тал юм. Зарим газарт үхэр бэлчиж, жолоо барихад ч нэн тохиромжтой алдартай газар. Зуны эхэн үед шар цэцэг энд тэндгүй цэцэглэдэг, хавар, намрын улиралд явган аялал, өвлийн улиралд цасан талбайд чаргаар гулгах, шөнөдөө одод харах зэрэг өргөн уудам эх газар, хөх тэнгэрийг саравчлан ширтэн дөрвөн улиралтай учрах боломжтой газар билээ.

Ёсакои Фестиваль

Ёсакои Фестиваль

Зуны дөрвөн өдрийн турш Коочи хотын бүхий л газруудад "Ёсакой фестиваль" болдог. Жил бүр улс орны өнцөг булан бүрээс Ёсакоин олон олон шүтэн бишрэгчид Нанкокү тосагийн баяр үзэхээр цуглардаг. Чөлөөтэй уур амьсгалтай Ёсакоиг бүхий л залуус хүлээн зөвшөөрч, өдгөө Коочид төдийгүй бүх орон даяар нутагшиж, дэлхийн олон оронд бүжиглэж байна. Эрч чөлөөтэй, эрч хүчтэй уур амьсгалтай Коочи аймгийн иргэд бидэнтэй хамтдаа өөр хаана ч байхгүй эр хүчтэй, цоглог зуныг өнгөрүүлцгээе!

Нутгийн иргэд санал болгож буй хоол

    • Кацүоно татаки

      Кацүоно татаки

      Коочи аймаг нь нэг хүнд ноогдох туна загасны хэрэглээгээрээ Японд нэгт ордог байна. Нэг нэгээр нь загасчлан барих сэтгэлд тааламжтай “нэг утсаар загасчилсан” туна загас нь цулцаганасан байдалтай байдаг. Коочид идэх “Кацүно татаки” нь бусдаас онцгой ялгагдах гайхалтай амттай юм.

    • Тоса помело жимс

      Тоса помело жимс

      Нарны цацраг туяатай адилхан шаргал өнгөтэй мөлгөр бөв бөөрөнхийн том цитрусан жимс. Зөөлөн чихэрлэг, сэтгэл сэргээсэн анхилам үнэртэй. Нэг хумсыг идэх төдийд л цулцаганасан жимс нь аманд бутарч, шүүс нь ам дүүрэн бялхана.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Дулаан уур амьсгал ивээсэн Кочи муж нь “Халуун орны Тоса” хэмээх хэллэгээрээ алдартай бөгөөд мэргэжлийн бейсбол, хөл бөмбөг зэрэг спортын бааз олон байдаг. Зунаас намрын хооронд хар салхи ойр ойрхон ирдэг гэх мэт жилийн хур тунадасны хэмжээ нь улсдаа дээгүүрт ордог.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    37,184 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    8,876 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    707 иен

  • Талх 1 кг

    bread

    536 иен

  • Сүү 1 литр

    milk

    254 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TНепал
  • 3-TИндонез

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Кочи мужийн гадаад оюутны нийт тоо: 313 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.