Японд сурахын давуу тал
Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал
Tokushima
Бүс нутгийн тойм
Токүшимагийн нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг байгаль эзлэх ба түүх соёлын дурсгалт газрууд одоо хэрнээ хадгалагдаж ирсэн. Нарүтогийн усан эргүүлэн гэх мэт улсдаа ховор тооцогдох байгалийн үзэгдлийг харж болдог гэдгээрээ алдартай. Мөн Японы хаа ч байхгүй уламжлалт Ава бүжиг нь ихэд алдартай!

Очих арга зам
- Онгоц ашиглах бол
-
Токиогоос
Ханэда нисэх онгоцны буудал
1 цаг 10 минутТокүшима нисэх онгоцны буудал
- Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол
-
Токиогоос
Токио өртөө
5 цаг 29 минутТокүшима өртөө
Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Нарүтогийн усан эргүүлэг
Нарүтогийн усан эргүүлэг нь дэлхийн гурван том усан эргүүлэгийн нэгд тооцогддог. Тэнгисийн гүн дэх эргүүлгийн байр байдлыг ажиглах боломжтой усан доторхыг ажиглахад зориулсан усан онгоцонд сууж, усны энэ үзэгдлийг бүүр ойроос харж, түүний сүр бардам байдлыг мэдрэх боломжтой!

Ава бүжгийн ордон
“Ава бүжиг” бол 400 гаруй жилийн түүхтэй Токүшима нутгийн уламжлалт бүжиг билээ. Жилийн туршид бүжиглэх боломжтой. Мөн дүүжин гүүрний буудалтай холбогдсон байх бө Бизан ууланд гарах боломжтой байдаг.
Нутгийн иргэд санал болгож буй хоол
-
Токүшима рамэн
Гахайн яс, буурцаг цуу суурьтай шөл, Чихэрлэг бөгөөд халуун ногоогоор амталсан гахайн мах, түүхий өндөг орцонд нь ордгоороо онцлог.
-
Дэкомаваши
Дэкомаваши бол Токүшима нутгийн хоол. Нутгийн хөрсөнд тарьсан төмс, гурвалжин будааны бөөрөнхий боовыг шорлож, гал дээр шарж бэлтгэдэг.
Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)
Жилийн дундаж агаарын температур нь ойролцоогоор 17.6°C (2023 он) бөгөөд харьцангуй дулаан тааламжтай уур амьсгалтай.
Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)
Үнэ өртөг
-
Байрны түрээсийн төлбөр
37,579 иен
-
Цахилгаан дулаан усны зардал
8,964 иен
-
Гадуур хооллох
(рамэн)650 иен
-
Талх 1 кг
604 иен
-
Сүү 1 литр
265 иен
※ Эх сурвалж
- Байрны түрээс
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй) - Цахилгаан дулаан усны зардал
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ - Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”
Хамаарал бүхий холбоос
Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо
Хятад
Вьетнам
Солонгос
Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Токүшима мужийн гадаад оюутны нийт тоо: 559 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас
Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт
Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.