Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Akita

Бүс нутгийн тойм

Акита бол Ширакамигийн уулс, Тазава нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, өөр өөр эрдсийн агууламж, шинж чанартай алдартай олон халуун рашаан, Япон архи буюу сакэгаас эхлээд нутаг орны онцлогийг агуулсан өвөрмөц хоолны соёл гэх мэт олон талаар хүмүүсийн сэтгэл зүрхийг татдаг. Акита аймаг нь улсдаа хамгийн их буюу 17 нэн чухал ардын соёлын биет бус өвтэй. "Огашигийн Намахагэ" зэрэг уламжлалт ёслол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн байдаг. Мөн Оодатэгээс үүсэлтэй "Акита үүлдрийн нохой" нь гадаад, дотоодод өндөр эрэлттэй нохойны үүлдэр юм. Аймагт энэ үүлдэрийн нохойтой харилцах, хамтдаа цагийг өнгөрүүлэх олон төвүүд бий.

Akita ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Акита мужийн Оодатэ-Ноширо бүсэд Оодатэ-Ноширо нисэх онгоцны буудал байдаг.

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 5 минут

Акита нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Оомагари өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

3 цаг 48 минут

Акита өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Какүнодатэ Бүкэяшикигийн гудамж

Какүнодатэ Бүкэяшикигийн гудамж

Сэндай хотод байх Какүнодатэ Бүкэяшикишийн гудамжинд нь Эдогийн эрин(1603-1868 он)-ээс үе дамжин уламжлагдсан олон жилийн түүхтэй Бүши нарын харш сүндэрлэх бөгөөд үүнийг Киототой харьцуулан "Мичинокү (Эртний засаг захиргааны нэгж, улс)-гийн жижиг Киото буюу мичинокү но шёокиото" хэмээн нэрлэдэг. Сакура модны төгс гоо үзэсгэлэнг мэдрэх Япондоо цөөнд тооцогдох газруудын нэг ба Хаврын улирал хар хашаа эгнэсэн гудамжинд 200-аас дээш настай шидарэзакура (Сакурагийн төрөл) нь нэгэн жигд цэцэглээд, хар болон цайвар ягаан өнгийн гайхамшигтай хоршлыг гайхуулдаг. Харин зун нь нов ногоон, намар улаан шар, өвөлдөө цав цагаан цас гээд эргэх дөрвөн улирлын гоо үзэмжийг тольдож болох аймагтаа нэгд тооцогдох байгалийн үзэсгэлэнт газар билээ.

Ёкотэгийн Камакүра

Ёкотэгийн Камакүра

"Ёкотэгийн Камакүра" бол Ёкотэ хотод жил бүрийн 2-р сард зохион байгуулагддаг жижигрүүлсэн цагаан сарын зан үйл юм. Тэнгис далайн бурханд сүсэглэж, гэр бүлийн аюулгүй байдал, худалдаа наймааны ашиг орлого, ургац арвин байхыг даатгадаг баяр билээ. Баярын хугацаанд өндөр нь 3 метр гаруй цасан урцыг хотын 100 гаруй хэсэгт барих ба эдгээр өргөөнд амазакэ буюу уламжлалт ундаа, будааны боовоор дайлдаг. Ёкотэ хотын төвд байрлах "Камакүрагийн ордон"-д -10 хэмийн хүйтэнтэй өрөө байдаг. Энд бүтэн жилийн турш жинхэнэ цасан урцыг иргэдэд толилуулдаг.

Намахагэ

Намахагэ

Акитагийн ардын уламжлалт зан үйлүүд дундаас хамгийн алдартай, олонд танигдсан нь "Намахагэ" юм. Огаши хойгт цагааны сарын битүүний өдөр Намахагэ бууж ирээд. "Сахилгагүй муу хүүхэд байхгүй биз?" гэж орилонгоо айл бүрээр орж, хүмүүсийг залхуу хойрго байхаас татгалзахыг анхааруулдаг гэж үздэг. Намахагэ нь аймшигтэй дүр төрхтэй боловч, үнэндээ өвчин зовлон, гай гамшгаас авардаг бурхны элч юм. Огаши хойг төдийгүй Акитагийн иргэд үүнийг бишрэн сүсэглэсээр ирсэн. 2019 оны Акита аймгийн постер дээр хүртэл Францын зурагчин Чарльз Фрижэгийн гэрэл зургийн дуранд буулгасан Намахагэгийн зургийг тавьсан юм.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Киританпо набэ

    Киританпо набэ

    Акитаг төлөөлөх набэ (Шавар тогоотой) хоол. Агшаасан цагаан будааг бүрэн үйрүүлэлгүй хагас нухашалж, түүнийг саванд ороон шарж бэлтгэсэн "Киританпо"-г яншуй, сонгино гэх мэт орцын хамтаар Хинай тахианы шөлөнд чанаж иддэг. Киританпо набэ бол Акитагийн иргэд гэртээ, сургуулийн үдийн хоолон дээр ч идэх боломжтой, өвөл цагт хамгийн их иддэг хоол юм.

  • Ибүригакко

    Ибүригакко

    "Ибүригакко" бол цагаан лууванг утаж боловсруулсныхаа дараа даршилж бэлтгэх даршилсан ногоо юм (Гакко гэдэг нь Акито нутгийн аялагаар цүкэмоно буюу даршилсан ногоог илэрхийлнэ). Ибүши кояа гэх зориулалтын урцанд цагаан лууванг өлгөж, сакура болон алимны модны утаанд утдаг. Утааны өвөрмөц үнэр амт нь Япон архины сайхан даруулга болохоос гадна крем чийзтэй их нийцтэй.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Акита муж нь Японы зүүн хойд хэсэгт Япон тэнгисийн эрэгт оршдог бөгөөд хүчтэй халдаг халууны хугацаа урт биш, амьдрахад тааламжтай бүс нутаг юм. Түүнчлэн өвлийн (2 дугаар сар) дундаж агаарын температур нь 0.9°C (2023 он) хүйтэн, баруун хойноос (Япон тэнгис) үлээх улирлын чанартай салхины улмаас их хэмжээний цас ордог бүс нутаг бөгөөд, халаалтын төхөөрөмж, дулаан хувцас, цасны гутал зайлшгүй шаардлагатай байдаг.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    39,089 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    12,896 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    633 иен

  • Талх 1 кг

    bread

    380 иен

  • Сүү 1 литр

    milk

    233 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TВьетнам
  • 3-TАмерикийн Нэгдсэн Улс

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Акита мужийн гадаад оюутны нийт тоо: 481 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.