Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Aomori

Бүс нутгийн тойм

Аомори аймаг нь 3 талаараа тэнгисээр хүрээлэгдэж, дөрвөн улирлын онцлогийг харуулсан сүр жавхлант байгалийн гайхамшиг цогцолсон нутаг.Хавар цагт сакура, зун нь "Нэбүта баяр", намар нь шаргал улаан навчис, өвөл нь цан хүүрэг савссан ой мод зэрэг жилийн дөрвөн улирлын онцлог нь дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татдаг.Аомори нь алим, сармисны ургацаараа Япондоо тэргүүлдэг төдийгүй бүх Японд алдартай туна загас гэх мэт эх газрын хишиг, тэнгис далайн хишгийг амталж болох нутгийн хоол, халуун рашаанаараа алдартай. Аоморид Дэлхийн байгалийн өв болсон Шираками Санчи буюу Ширакамигийн уулс, Жоомонгийн үед харьяалагдах Японд олдсон томоохон тосгоны тууриудын нэг болсон Саннай маруямагийн исэки буюу Саннай маруямагийн олдвор байх бөгөөд аялал жуулчлал, соёлын талаасаа таныг сэтгэл хангалуун үлдээх болно.

Aomori ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Аомори мужийн Мисава бүсэд Мисава нисэх онгоцны буудал байдаг.

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

1 цаг 15 минут

Аомори нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Хачинохэ өртөө, Шичинохэ-Товада өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

3 цаг 20 минут

Шин-Аомори өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Өнгөрсөн үеийг дэргэд авчрах кафе

Өнгөрсөн үеийг дэргэд авчрах кафе

Зүүн хойд нутагт хамгийн эртний кафе болох "Манчан"-аас эхлээд өөрийн түүхтэй олон кафе үйл ажиллагаа явуулж байна. "Фүжита Кинэн Тэй-эн" буюу Фүжитагийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн Барууны хийцтэй ордонд кафе байрлах бөгөөд өнгөрсөн үеийн аж байдлыг мэдэрч болно.

Нэбүта баяр

Нэбүта баяр

Аомори гэж хэлбэл хамгийн түрүүнд "Алим" дараа нь "Нэбүта баяр"-ыг төсөөлөх бизээ. "Нэбүта" нь орой болсон хойно аварга том дэнлүүг санша хэмээх тэргэн дээр тавиад чирч явах зуны баяр юм. "Аоморигийн нэбүта баяр" нь орон даяар алдартай төдийгүй зүүн хойд нутгийн гурван том баярын нэгд тооцогддог.Хав харанхуй дундаас тодоос тод гэрэлтэх "нэбүта" гарч ирэхэд үлэмж их тайко бөмбөрийн чимээ, лимбэний дуу эгшиглэхэд "Рассэраа" хэмээх хангисан дуунаар ханэто буюу даган баясах хүмүүс бүжиглэн хөөрч, баярладаг. Зөвхөн харж зогсох бус ханэто болж хэн ч баярыг даган баясаж болдог. Энэ нь уг баярын томоохон онцлог билээ. Аоморид "Аоморигийн нэбүта баяр"-аас гадна "Хиросакигийн нэбүта баяр" , "Гошогаварагийн Тачинэбүта баяр" зэрэг олон алдартай баяр зохиогддог.Аомори нь ердийн үед нам жим, амгалан байдаг боловч зуны баяруудын үеэр л олны хөл ихтэй, жилийн хамгийн хөл чимээ ихтэй болдог.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Ноккэ дон буюу будаатай хучмал хуурга

    Ноккэ дон буюу будаатай хучмал хуурга

    Идэхийг хүсч буй бүх орцоор аягатай будааг хучиж бэлддэг хоол. Өөрөөр хэлбэл зөвхөн надад зориулсан, миний хүслийг биелүүлсэн будаатай хучмал хуурга гэж болно. Далайн хясааны чихэрлэгийг, шаржигнасан далайн арваалжийг заавал амталж үзээрэй.

  • Сүүтэй мисо карри рамэн

    Сүүтэй мисо карри рамэн

    Дунд сургуулийн сурагчдын дунд төрөл бүрийн орцтой рамэн хийж идэх нь нэгэн үе дэлгэрч, үүний эцсийн хувилбар нь сүүтэй мисо карри рамэн билээ.Мисоны тансаг, каррины хурц амтны хоршил дээр сүүний зөөлөн амт, дээр нь цөцгийний ааг, мөн эдгээр дээр мояши буюу шар буурцгийн нахиа, менма буюу исэлдсэн хулсны найлзуурууд, далайн байцааг нэмэж өгснөөр өвөрмөгц бөгөөд онцлог нэгэн амт бий болох юм.

  • Apple(Apple sweets)

    Алим (Алимаар хийсэн амттан)

    Аомори нь Японы алимны нийт ургацын тэн хагасаас илүүг хурааж авдаг. Алим орсон, алимаар хийсэн төрөл бүрийн амттан байх ба хамгийн их ургац авдаг Хиросаки хотын хувьд алимны бялууны мухлагууд олон.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Дундаж агаарын температур нь 12.6°C (2023 он), сэрүүн тааламжтай, бусад газартай харьцуулахад хар салхи багатай бүс нутаг юм. Өвөл цастай өдөр олон бөгөөд цана, сноубордоор гулгах газар их байхаас гадна, тэшүүр, мөсний хоккей, кёрлинг зэргээр ч тоглох боломжтой.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    38,308 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    12,112 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    667 иен

  • Талх 1 кг

    bread

    542 иен

  • Сүү 1 литр

    milk

    247 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TВьетнам
  • 3-TТайланд

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Аомори мужийн гадаад оюутны нийт тоо: 385 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.