Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Iwate

Бүс нутгийн тойм

Иватэ нь үзэсгэлэнт байгаль, уулчдын хөл ихтэй нутаг юм. Мөн Жодогагийн эрэг гэх мэт аварга цохион арлуудаас бүрдэх байгалийн гоо үзэсгэлэн цогцолсон далайн эрэгтэй. Иватэ аймгийн бас нэгэн онцлог нь эртний уламжлалт соёл тэр чигээрээ оршин суугчдын дунд хадгалагдан ирсэн явдал юм.

Iwate ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Ичиносэки өртөө, Китаками өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

2 цаг 30 минут

Мориока өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Чюүсонжи хийд

Чюүсонжи хийд

Чюүсонжи хийд нь дэлхийн өвд бүртгэгдсэн Хираизүмигийн цогцолбор дундаас хамгийн алдартай хийд юм. Тэнд Конжикидо уншлагын танхимаас эхлээд нийт 3000 гаруй үндэсний баялаг, чухал соёлын өв хадгалагдаж байна. Хэйан үеийн Буддизмын дүрслэх урлагтай танилцах ховор боломж энд бий.

Уурын илчит тэрэг "SL гинга"

Уурын илчит тэрэг "SL гинга"

Иватэ аймгаас гаралтай яруу найрагч, зохиолч, үлгэрч Миязава Кэнжигийн "Галактикийн төмөр замын шөнө" хэмээх бүтээлээс сэдэвлэж хийсэн уурын илчит тэрэг нь Зүүн Японы төмөр замын Ханамаки буудлаас Камаиши буудлын хооронд зорчигч тээвэрлэдэг.Уг илчит тэрэг нь Японы Тайшогоос (1912-1926 он) Шёовагийн эрин үе (1926-1986 он )-ийн уур амьсгалыг бүрдүүлсэн байх ба нилээдгүй романтик орчныг мэдэрч болно.

Нутгийн иргэд санал болгож буй хоол

  • Ванко соба буюу тагштай соба (гурвалжин будааны) гоймон

    Ванко соба буюу тагштай соба (гурвалжин будааны) гоймон

    Шүрэн өнгөөр будаж чимэглэсэн тагшинд нэг удаагийн хазалтаар идэх хэмжээнд соба (Гурвалжин будааны) гоймонг хийж бэлтгэсэн хоол юм.Иватэ аймаг нь уулын тосгонд тагшаа таглаагаар таглахгүй л бол тагшийг дахин соба гоймонгоор дүүргэж идэхээс өөр аргагүй байдалд хүргэдэг онцгой нэгэн уламжлал байдгаар алдартай.

  • Мориока рэймэн (Хүйтэн гоймон)

    Мориока рэймэн (Хүйтэн гоймон)

    Мориока рэймэн буюу хүйтэн гоймон нь нарийхан бөгөөд зөөлөн, гэхдээ биетэй, залгихад хялбар. Кимчитэй холих нь хамгийн төгс амт болдог.Орц өнгөний гайхалтай цогцолыг бүрдүүлж, арааны шүлс гойжуулам Мориока рэймен нь Иватэ аймгийн Мориока хотыг төлөөлөх алдартай хоол юм.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Өвөл зуны агаарын температурын зөрүү их, зун нь халуун, өвөл нь Оү уул нурууны бэлээр их хэмжээний цас ордог. Зарим бүс нутагт өвөлдөө -30°C хүртэл хүйтрэх тохиолдол ч байх бөгөөд Хоншюү арлын хамгийн хүйтэн газар юм. Улирлаас хамааран янз бүрийн байгалийн өнгө төрхийг таашаах боломжтой.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    40,310 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    11,681 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    655 иен

  • Талх 1 кг

    bread

    527 иен

  • Сүү 1 литр

    milk

    236 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TНепал
  • 3-TБангладеш

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Иватэ мужийн гадаад оюутны нийт тоо: 439 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.