Японд сурахын давуу тал

Шинэ нээлт! Нутаг бүс бүрээр харуулсан Японы амьдрал

Yamagata

Бүс нутгийн тойм

Ямагата аймаг бол бүх хот, сум, тосгондоо халуун рашаан ундарч байдаг "Халуун рашааны хаант улс" , интоор гэх мэт жилийн дөрвөн улирлын туршид төрөл бүрийн жимс жимсгэнэ хураах боломжтой "Жимс жимсгэний хаант улс" , уул, далай, тариалангийн олон төрлийн хоол хүнсээр элбэг дэлбэг "Хоол хүнсний хаант улс" билээ.Зао зэрэг үзэсгэлэнтэй уулс, Могами гол гэх мэт жилийн дөрвөн улирлаар дүр төрхөө өөрчилж байдаг баян тансаг Ямагатагийн байгальд зочлон ирэх хүмүүсийн сэтгэлийг ихээр татдаг билээ. Мөн тус аймаг нь тусч нөхөрсөг зан чанар, харилцан туслалцах, бие биенээ дэмжих гэх мэт бусдын төлөө сэтгэл зүрхтэй ард олонтой гэдгээр ихэд бахархдаг.

Yamagata ※Энэ газрын зурагт газарзүйн онцлог, арлын бүс нутгийг товчлон оруулсан бөгөөд Японы нутаг дэвсгэрийг бүхэлд нь оруулаагүй болно.

Очих арга зам

Онгоц ашиглах бол

Ямагата мужийн Шёонай бүсэд Шёонай нисэх онгоцны буудал байдаг.

Токиогоос

Ханэда нисэх онгоцны буудал

55 минут

Ямагата нисэх онгоцны буудал

Шинкансэн эсвэл галт тэрэг ашиглах бол

Тус мужид шинкансэний Ёнэзава өртөө бас байдаг.

Токиогоос

Токио өртөө

2 цаг 50 минут

Ямагата өртөө

Нутгийн иргэд санал болгож буй алдартай газрууд

Уулан дахь хийд (Хошамүра Ришякүжи)

Уулан дахь хийд (Хошамүра Ришякүжи)

Эдогийн үе(1603-1868 он)-ийн нэрт шүлэгч Мацуо Башёо цагтаа "Нам гүм болоод хад чулуун нэвчин шингэх цох хорхойн дуун" хэмээх алдартай шүлгээ үлдээсэн уулын хийд. Уулын хийдийг нээсэн нь манай эриний тооллын 860 он. Өндөр cүрлэг, өвөрмөц хэлбэртэй хад чулуу, олон жил ургасан царс моднуудыг харангаа алхах чулуун шатны хажуу талаар олон түүхэн барилгууд бий. Авирч гарсан "Годайдо" уншлагын танхимаас уулан дахь хийдийн хамгийн сайхан харагдах өнцгийг мэдрэх боломжтой.

Хагүро уул

Хагүро уул

Хагүро уул, Юдоно уул, Гацү уулсыг Дэвасанзан буюу Дэвагийн гурван уулс гэдэг ба лам нар даяан хийдэг цөөн хэдэн уулсын нэг гэдгээрээ алдартай. Үүнээс Хагүро уулын оройд гурван уулын бурхадад зориулсан тахилга байдаг. Хийдийн үүд болох бурханы хаалганаас орой хүртэлх чулуун шат 2446 алхам бөгөөд Японы хамгийн олон алхамтай чулуун шат юм. Хүрэх замд 1000 гаруй жилийн настай Жижисүги мод, Улсын үнэт эрдэнэ болох Тохокүгийн хамгийн эртний таван давхар дээвэртэй сүм дугана байдаг нь ариун дагшин уур амьсгалыг бүрдүүлдэг.

Цагаан будааны талбайн дүр зураг

Цагаан будааны талбайн дүр зураг

Байгалийн үзэсгэлэн цогцолсон, тайван амгалан орчинд сурлага хөтөлбөртөө анхаарах боломжтой. Заавал Ямагатад ирээрэй!

Нутгийн иргэд санал болгож буй хоол

    • Интоор

      Интоор

      Ямагата нь интоорын ургац хураалтаар Япондоо нэгдүгээрт ордог. Бадмаараган улаан ягаан өнгийн гялалзсан гоё жимс яахын аргагүй үнэт эрдэнэс мэт санагдана. Ургац хураалтын оргил үе болох зуны улиралд интоор хураалтын арга хэмжээ их болдог.

    • Имони

      Имони

      Сатоимо, үхрийн мах, сонгино болон коннякү зэрэг орцыг голын эрэгт шавар тогоонд чанаж идэх Имоникай гэх арга хэмжээ нь намар цагийг санагдуулах уламжлал юм. Жил бүрийн 9-р сард зохион байгуулагдах "Японд хамгийн том Имоникай фесьтивал" дээр диаметр нь 6.5 метрийн нүсэр тогоонд 30,000 хүний хоолыг бэлтгэж, ирсэн бүх зочдыг дайлдаг юм.

Цаг агаар (Агаарын температур, хур тунадасын хэмжээ)

Ямагата мужийн уур амьсгал нь далайн эргийн болон эх газрын гэсэн томоохон хэсгүүдэд хуваагддаг. Өвөл зуны халуун хүйтний зөрүү их, дөрвөн улирал нь тодорхой ялгаатай байдгаараа онцлог юм. Улирал бүрд үзэмжтэй цэцэг, идэх юм их байдаг нь Ямагатагийн сэтгэл татам талын нэг юм.

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээ

Сар тус бүрийн агаарын температур/Хур тунадасны хэмжээний график

(Эх сурвалж: Японы цаг уурын агентлаг)

Үнэ өртөг

  • Байрны түрээсийн төлбөр

    Rent

    41,130 иен

  • Цахилгаан дулаан усны зардал

    Electricity

    11,384 иен

  • Гадуур хооллох
    (рамэн)

    Ramen(Eating out)

    784 иен

  • Талх 1 кг

    bread

    581 иен

  • Сүү 1 литр

    milk

    252 иен

※ Эх сурвалж

  • Байрны түрээс
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Орон сууц, газрын статистикийн судалгаа: 2023 он”
    Мужийн төв хот тус бүр дэх 29м2-аас доош талбай бүхий хувийн түрээсийн байшингийн (зориулалтын орон сууц) сарын дундаж түрээс (0 иений түрээсийг тооцохгүй)
  • Цахилгаан дулаан усны зардал
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Өрхийн санхүүгийн судалгаа (Өрхийн орлого зарлага): 2023 он”
    Мужийн төв хот тус бүрийн өрхийн “Цахилгаан дулаан, ус”-ны жилийн нийт зардлын дүнгээс сарын дунджийг тооцож, өрхийн гишүүдийн дундаж тоонд хувааж гаргасан нэг хүнд ноогдох зардлын хэмжээ
  • Гадуур хооллох (рамэн), талх 1 кг, сүү 1 литр
    Засгийн газрын статистикийн ерөнхий газар “Жижиглэнгийн үнийн судалгаа (Чиг хандлага): 2024 оны 8 сар”

Орон тус бүрээр эрэмбэлсэн гадаад оюутны тоо

  • 1-TХятад
  • 2-TСолонгос
  • 3-TИндонез

Японы гадаад оюутны нийт тоо: 279,274 хүн
Ямагата мужийн гадаад оюутны нийт тоо: 320 хүн
2023 оны “Гадаад оюутнуудын төлөв байдлын судалгаа”-аас

Бүс нутгуудын их сургуулийн жагсаалт

Уг сайтын “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээллийн хайлт”-д мэдээллээ нийтэлсэн сургууль 9-өөс бага бол, сургуулийн нэрийг санамсаргүй дарааллаар нийтэлсэн болно. 10-аас дээш сургууль байгаа бол, уг хуудсанд жагсаахгүй ч, доорх “Сургууль, мэргэжлийн салбарын мэдээлэл рүү орж хайх” хэсгээс хайснаар сургуулийн жагсаалтыг харах боломжтой.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.