Японд сурахын давуу тал

Японд яагаад ирж сурах болов? Одоо сурч буй гадаад оюутнуудаас асууж үзлээ!

Гадаадад суралцах зорилго юу вэ? (Олон хариулт сонгож болно)

  1. 1-T
    Японд ажиллах эсвэл Японы компанид ажиллахын тулд
    48.3%
  2. 2-T
    Эрдмийн зэрэг авахын тулд
    47%
  3. 3-T
    Хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадвар, мэдлэг эзэмшихийн тулд
    37.1%
  4. 4
    Мэдлэг боловсрол эзэмшихийн тулд
    26.3%
  5. 5
    Япон хэлний чадвараа сайжруулахын тулд
    25.7%
  6. 6
    Олон улсын туршлага хуримтлуулж, олон улсын харилцаа холбоог бий болгохын тулд
    24.8%
  7. 7
    Өөр соёлоос суралцахын тулд
    20.8%
  8. 8
    Олон улсын сэтгэлгээний хэв маягийг эзэмшихийн тулд
    20.3%
  9. 9
    Таатай сайхан орчинд судалгаа хийхийн тулд
    12.1%

Яагаад та гадаадад суралцахаар Япон улсыг сонгосон бэ? (Олон хариулт сонгож болно)

  1. 1-T
    Японы нийгмийг сонирхдог, Японд амьдрах хүсэлтэй тул
    64.1%
  2. 2-T
    Япон хэл, соёлыг судлахыг хүссэн учраас
    42.7%
  3. 3-T
    Японы их дээд сургуулиудын боловсрол, судалгаа сэтгэл татам гэж бодсон учраас
    37.7%
  4. 4
    Сонирхсон чиглэлээр мэргэшихийг хүссэн учраас
    25.0%
  5. 5
    Өөр соёлоос суралцахыг хүссэн учраас
    22.4%
  6. 6
    Газар зүйн хувьд ойр байдаг болоохоор
    17.7%
  7. 7
    Японтой холбоотой ажилд орохыг хүссэн учраас
    16.3%
  8. 8
    Найз нөхөд, танил, гэр бүлээс санал болгосон учраас
    14.6%
  9. 9
    Бусад улс орнуудад суралцахыг бодсон боловч боловсролын түвшин, зардал гэх мэт нөхцөлүүд хамгийн сайн байсан учраас
    14.3%

Японд суралцаад ямар сэтгэгдэл төрж байна вэ?

95.5% Yes Can't say 4.2% No 0.4%

Эх сурвалж: 2021 оны Хувийн зардлаар сурч буй гадаад оюутнуудын амьдрах нөхцлийн судалгаа (JASSO)

"Япон улс янз бүрийн улс орнуудтай эдийн засаг, соёлоороо холбоотой байдаг гэдгийг мэдэж авсан. Гадаадад суралцсанаар ертөнцийг харах үзэл бодол маань тэлж, дэлхийн хэмжээнд сэтгэх боломж нээгдсэн".

"Японд сурсны дараа олон япон найзуудтай болсон. Хамтдаа тоглож, цагийн ажил гэх мэтчилэн мэдэхгүй зүйлийн талаар асуухад үргэлж тусалж дэмждэг байсан".

"Японы талаар тодорхой мэддэггүй байсан ч Японд ирснийхээ дараа маш эелдэг хүмүүстэй танилцаж, гадаад оюутнуудад дэмжлэг үзүүлэх систем олонтой, амьдралдаа төдийгүй хичээлдээ ч илүү их хүсэл тэмүүлэлтэй болсон".

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.