Японд ажиллах
Япон дахь ажил эрхлэлт
- HOME
- Японд ажиллах
- Япон дахь ажил эрхлэлт
- Бүлэг 1. Япон дахь хөдөлмөр эрхлэлтийн орчны тухай
Япон дахь хөдөлмөр эрхлэлтийн орчин
Шинэ төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл
Японд Их, дээд сургууль, Мэргэжлийн коллежийг төгсөөд анх удаа хөдөлмөр эрхлэх иргэдээс бүрэлдэх зах зээлийг шинэ төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл гэж нэрлэдэг.
[Зураг1] Өнгөрсөн 10 жилийн хугацаанд шинээр Их, дээд сургууль зэргийг төгсөн гарч буй Япон оюутнуудын ажилд орсон хувь хэмжээний өөрчлөлтийг харуулсан дата болно.
Япон дахь хөдөлмөр эрхлэлт тогтвортой ба хөдөлмөр эрхлэлтийн коффициент өнгөрсөн 10 жилд 90%-аас буугаагүй. Иймд нилээн тогтвортой зах зээл гэж хэлж болно. 2019 оны байдлаар уг хувь хэмжээ нь 97.8% -т хүрсэн бөгөөд шинээр төгсөн гарч буй Япон оюутнууд бараг 100% ажилд орж буйг хэлж болохоор байна.
[Зураг 1] Өнгөрсөн 10 жилийн хугацаанд шинээр Их, дээд сургууль зэргийг төгсөн гарч буй япон оюутнуудын ажил орсон хувь хэмжээний дунджийн өөрчлөлтийг харуулж байна.
Эрүүл мэнд, нийгмийн халамж, хөдөлмөрийн яам "Их дээд сургууль болон ахлах сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын судалгаа"
Эхэн үеийн цалин
Эхэн үеийн гэдэг нь Их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийг дуусгасны дараа анх компаниас авах сарын цалинг хэлдэг. [Зураг 2] дээр Япон дахь эхэн үеийн цалингийн дунджийг харуулж байна. Эхэн үеийн цалингийн жишиг нь дунджаар бакалавр төгссөн бол 210 мянган иен, магистр, докторын зэрэгтэй бол 230 мянган иен. Оффисын ажил гэдэг нийгмийн салбарын мэргэжил. Технологитой холбоо ажил нь байгалийн шинжлэх ухааны салбарын ажил юм.
[Зураг 2] Япон дахь шинэ төгсөгчийн эхэн үеийн цалингийн дундаж
Ангилал | Их, дээд сургууль төгсөгч | Магистр | ||
---|---|---|---|---|
Оффисын ажил | Технологитой холбоотой ажил | Оффисын ажил | Технологитой холбоотой ажил | |
Эхэн үеийн цалингийн дүн (иен) | 211,094 yen | 233,806 yen | 215,365 yen | 239,965 yen |
Хүний нөөцийн асуудал эрхэлсэн зөвлөл "Ажлын төрлөөр хувийн хэвшлийн байгууллагуудын олгож буй цалингийн талаарх бодит нөхцөл байдлыг тодорхойлох судалгааны дүн"(2023 он)
Насны ангиллаарх дундаж цалингийн хэмжээ
[Зураг 3] бол насны ангиллаарх дундаж цалингийн хэмжээг харуулсан график болно. Насны ангиллаар жилд хэдий хэмжээний цалин авч буйг дундажлан харуулж байна.
Эрчүүдийн жилийн дундаж орлого 55-аас 59 насны хооронд 7 сая 020 мянга буюу хамгийн дээд оргилд хүрч улмаар аажмаар буурдаг.
Эмэгтэйчүүдийн хувьд 25 наснаас 29 нас хүртэл, үүнээс хойш параллель болж байна. Энэ нь гэрлэлт, хүүхэд төрүүлэх зэрэг шалтгааны улмаас бүтэн гэхээсээ илүү тодорхой цагийн хязгаарлалттай ажиллах эмэгтэйчүүд нэмэгдсэнээс улбаатай.
[Зураг 3] Хувийн хэвшилд ажиллах ажилтнуудын насны ангиллаарх дундаж цалин
Татварын ерөнхий газар "Хувийн хэвшлийн цалин хөлсний нөхцөл байдлын талаарх 2022 оны тоон судалгаа"
Гадаад оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал
Ажилд орсон гадаад оюутнуудын тоо
2019 оны 5-р сарын 1-ний өдрийн байдлаар Япон Улсад суралцаж буй гадаад оюутны тоо 310 мянга. Энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад даруй 10 дахин нэмэгдсэн байна.
Харин өнгөрсөн 10 жилд Японд ажилд орсон гадаад оюутны тоо 2011 онд 8,584 байсан бол 2022 онд 33,415 хүн болж, ойролцоогоор 3.9 дахин нэмэгджээ.
Гэвч гадаад оюутнуудын Японд ажилд оролтын хувь Япон оюутнуудын хувиас бага байгаа ба ажил олох нь тийм амар биш байна.
[Зураг 4] Ажилд орсон, сургууль төгссөн гадаад оюутнуудын тоо
Хууль зүйн яам, Гадаадын харьяатын газар "2022 оны Гадаад оюутнуудын япон компанид ажилд орсон нөхцөл байдлын талаар"
Гадаад оюутнуудыг ажлын байранд авч буй компаниудын цар хэмжээ
Гадаад оюутнууд ямар цар хэмжээтэй компанид ажилд орж буй байдлаар авч үзвэл 2000-аас дээш ажилтантай компанид нийт оюутны 10.1%, дийлэнх гадаад оюутнууд 50 хүрэхгүй ажилтантай компанид ажилд орж буйг харж болно.
Японы жижиг дунд үйлдвэрлэгчдийг зөвхөн том корпорацуудын туслан гүйцэтгэгч гэж үүрэг ач холбогдлыг үнэлэх нь өрөөсгөл юм.
Дэлхийд нэг номер гэж үнэлэгдэх технологи эзэмшигч эсвэл зах зээл дэх томоохон тоглогч болсон сайн компаниуд олон бий.
Компаний цар хэмжээ гэлгүй тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагааг судалснаар хөдөлмөр эрхлэх цар хүрээг нэмэгдүүлэх боломжтой.
Мөн эхэн үеийн цалингийн хувьд том корпорац, жижиг дунд аж ахуйн нэгж олгох мөнгөн дүнгээр ялгаагүй 200 мянга иен орчим байдаг.
[Зураг 5] Гадаад оюутнуудыг хүлээн авч буй компаниудын ажилтаны тоо хэмжээ
Хууль зүйн яам, Гадаадын харьяатын газар "2022 оны Гадаад оюутнуудын япон компанид ажилд орсон нөхцөл байдлын талаар"
Гадаад оюутнуудыг ажлын байранд хүлээн авч буй аж үйлдвэрийн салбар
Хүлээн авч буй аж үйлдвэрийн салбараар авч үзвэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбар (Үйлдвэрлэлийн салбар)-т нийт ажилд орж буй гадаад оюутны 15%, бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй салбар (Үйлдвэрлэлийн бус салбар)-т 85%-ийг эзэлж байна.
Нэгдүгээрт бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар, хоёрдугаарт сургалт судалгаа, мэргэжлийн болон технологийн үйлчилгээний салбар, гуравдугаарт мэдээлэл, холбоо харилцааны салбар, дөрөвдүгээрт зочид буудлын салбар гэж жагсаж байна.
[Зураг 6] Ажилд орж буй аж үйлдвэрийн салбар
Ажил мэргэжил | Эзлэх хувь |
---|---|
Метал бүтээгдэхүүн | 2.7% |
Хүнсний бүтээгдэхүүн | 2.0% |
Электрон тоног төхөөрөмж | 1.9% |
Тээврийн зориулалттай тоног төхөөрөмж | 1.4% |
Хуванцар бүтээгдэхүүн | 1.3% |
Үйлдвэрлэлийн зориулалтай тоног төхөөрөмж | 1.0% |
Нэхмэлийн үйлдвэр | 0.5% |
Бусад үйлдвэрлэлийн салбар | 4.4% |
Үйлдвэрлэлийн салбар | 15.2% |
Ажил мэргэжил | Эзлэх хувь |
---|---|
Бөөний болон жижиглэнгийн худалдаа | 19.3% |
Сургалт судалгаа, мэргэжлийн болон технологийн үйлчилгээний салбар | 8.4% |
Мэдээлэл, харилцаа холбооны салбар | 7.8% |
Зочид буудлын салбар | 6.5% |
Хөдөлмөр зууч, хүний нөөцийн салбар | 6.4% |
Эмчилгээ, нийгмийн халамжийн салбар | 5.7% |
Нийтийн хоолны салбар | 5.7% |
Боловсрол | 4.1% |
Барилгын салбар | 3.1% |
Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө түрээсийн салбар | 2.9% |
Тээвэр, шуудан илгээмжийн салбар | 1.5% |
Санхүү, даатгалын салбар | 0.7% |
Бусад үлдвэрлэлийн бус салбар | 12.5% |
Үйлдвэрлэлийн бус салбар | 84.4% |
Хууль зүйн яам, Гадаадын харьяатын газар "2022 оны Гадаад оюутнуудын япон компанид ажилд орсон нөхцөл байдлын талаар"
Дараагийн бүлэг буюу "Бүлэг 2. Японд ажил хайх тухай"-д шилжинэ үү
(Японы оюутныг дэмжих байгууллага Зочин судлаач Күбота Манабү хянасан)
[Лавлагаа]