Японд ажиллах
Япон дахь ажил эрхлэлт
- HOME
- Японд ажиллах
- Япон дахь ажил эрхлэлт
- Бүлэг 3. Ажил хайх үйл ажиллагааны хуваарь
Ажил хайх үйл ажиллагааны хуваарь
Японд ажил хайх үйл ажиллагаа нь төгсөхөөр төлөвлөж буй оюутнуудад нэгэн зэрэг ажлын байрны санал өгч, тэднийг суралцаж буй хугацаанд нь ажлын байрны сонгон шалгаруулалт зохион байгуулдаг.
Мөн дийлэнх компани ажлын байрны сонгон шалгаруулалтаа ижил хуваарийн дагуу зохион байгуулдаг.
Тийм учраас ажлын байрны сонгон шалгаруулалт нь жилд нэг удаа тохиох ба энэ үеийг алгасчихвал ажилд орох нь нийлээдгүй бэрхшээлтэй.
Японд ажил хайх үйл ажиллагаа нь төгсөх курсээс нэг жилийн өмнөх курс (Бакалаврын 3-р курс, магистрын 1-р курс, доктоын 2-р курс)-д суралцах байх үеийн 3-р сарын 1-ний өдрөөс эхэлж, 4 сарын дараа буюу 6-р сарын дунд үе хүртэл үргэлжилдэг.
Японд ажил хайх үйл ажиллагаа нь цаг хугацааны хувьд эрт эхэлж, 4 сар хүртэлх урт хугацаанд явагддаг онцлогтой. Мөн Японд ажилд ороход урьдчилсан бэлтгэл хэрэгтэй болдог бөгөөд ойролцоогоор 5 сарын өмнөөс бэлдэж эхлэх шаардлагатай.
(Хуваарь)
Oct | Nov | Dec | Jan | Feb | Mar | Apr | May | Jun | Jul | Aug | Sept | Oct | Nov | Dec | Jan | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ажилд орох бэлтгэл |
Өргөдөл гаргах |
10-р сараас хойш ажилтан шалгаруулах үйл ажиллагааг явуулдаг компани байдаг тул эхний удаа ажлын байртай болж чадаагүй оюутнууд үргэлжлүүлэн ажил хайх үйл ажиллагааг явуулах боломжтой байдаг. | |||||||||||||||||||||||||||||
Компаниудын хамтарсан ажлын байр танилцуулах өдөрлөг/ Хувь компаний ажлын байр танилцуулах өдөрлөг |
|||||||||||||||||||||||||||||||
Өргөдлийн маягт (Хувийн хэрэг)-аа мэдүүлэх |
|||||||||||||||||||||||||||||||
Шалгуурыг хангаж буй эсэх талаарх судалгаа, бичгийн шалгалт |
|||||||||||||||||||||||||||||||
Ярилцлага |
|||||||||||||||||||||||||||||||
Албан бус урьдчилсан шийдвэр |
Оршин суух зөвшөөрөл өөрчлөх процедур |
* 9 сард төгссөн хүн дараа жилийн 4 сард ажилд орох нь бий.
Хэзээ ажилд орохоо сайтар нягталсны үндсэнд ажлаа сайтар хайгаарай.
Ажил хайх процесс болон сонгон шалгаруулалт
Хүсэлт гаргах (3-р сараас 5-р сар )
"Entry" буюу өргөдөл гаргах гэдэг нь сонирхож буй аж ахуйн нэгжид хандан холбогдолтой танилцуулга материал өгөх, мэдээлэл авах тухай хүсэлт гаргахыг хэлнэ.
Өргөдөл гаргачихвал тухайн компаниас ажилтан шалгаруулж авах мэдээлэл, өөрийн байгууллагын танилцуулга, ажлын байрны танилцуулах өдөрлөг хэзээ болох тухай зааварчилгааг имэйл болон бусад хэрэгслээр илгээх болно.
Өргөдлийг ажил хайх мэдээллийн сайт (ажлын байрны мэдээлэл, компаниудын хамтарсан ажлын байр танилцуулах өдөрлөгийн тухай мэдээлэл агуулсан цахим хуудас) болон хувь компаниудын цахим хуудсаар гаргахаас гадна компаниудын хамтарсан ажлын байр танилцуулах өдөрлөг зэрэгт бөглөж өгөх боломжтой.
Компаниудын хамтарсан ажлын байр танилцуулах өдөрлөг/ хувь компаний ажлын байр танилцуулах өдөрлөг (3-р сараас 5-р сар )
Ажил хайх үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн түрүүнд "Компаниудын хамтарсан ажлын байр танилцуулах өдөрлөг/хувь компаний ажлын байр танилцуулах өдөрлөг" зохион байгуулагддаг.
Эдгээр арга хэмжээнд оролцсоноор, тухайн байгууллагын талаарх цахим хуудсан дээрх мэдээллээс гадна нийтэд мэдээлээгүй бусад нарийн мэдээлэлтэй танилцах, тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтнаас сонирхсон зүйлээ асууж тодруулах зэрэг илүү тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох боломжтой.
Компаний ажлын байр танилцуулах өдөрлөгийг хоёр ангилдаг.
Тухайн компани бие даан зохион байгуулах эсвэл хэд хэдэн компани хамтарч зохион байгуулах ажлын байр танилцуулах өдөр бий. Тус бүрийн онцлог талуудыг сайтар ухаарч ойлгосны үндсэнд илүү үр дүнтэй хамрагдахыг хичээгээрэй.
Хүсэлт гаргах (3-р сараас 6-р сар )
Ажил хайх үйл ажиллагааны хүрээнд шалгалт өгөхийн тулд юуны түрүүнд өргөдлийн маягтыг бөглөж өгөх (Баримт бичгийн шалгаруулалт) шаарддпагатай.
Хүсэлтийн маягт өгөх нь тухайн байгууллагын ажилтны сонгон шалгаруулалтад албан ёсоор оролцох хүсэлтээ илэрхийлж буй явдал юм.
Шалгуурыг хангаж буй эсэх талаарх судалгаа, бичгийн шалгалт (3-р сараас 6-р сар )
Шалгуурыг хангаж буй эсэх талаарх судалгаа болон бичгийн шалгалт нь хүсэлт гаргасан оюутанд тодорхой хэмжээний мэдлэг, суралцах чадвар байгаа эсэх, ажлын байранд хэрэгтэй сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвар байгаа эсэх, ажлын хурд, боловсруулах чадвар, ажлын нарийвчлал зэрэг байгаа эсэх талаар мэдэж авахын тулд зохион байгуулагддаг.
Мөн оюутнуудын дунд өрсөлдөөн ихтэй байгууллагууд эдгээрийг ажилтан сонгох шалгаруулалтын үр дүнтэй хэрэгсэл болгож ашигладаг.
Ярилцлагын шалгалт (6-р сараас хойш )
Японд ярилцлагын шалгалт нь нэг байгууллага гэхэд л багадаа 3 удаа зохион байгуулах нь түгээмэл. Олон удаа зохион байгуулах шалтгаан нь янз бүрийн албан тушаалтай ажилтнууд тухайн хүсэлт гаргагчийн зан чанар, санаа бодол зэргийг олж нээн, тухайн байгууллагад үнэхээр хэрэгцээтэй хүний нөөц эсэх талаар тодорхойлоход оршино.
Албан бус урьдчилсан шийдвэр, ажилтнаар авах тухай албан бус дотоод шийдвэр (6-р сараас хойш )
Эцсийн сонгон шалгаруулалт дуусаад тухайн компаниас шалгаруулалтын шийдвэрийг танилцуулах нь албан бус урьдчилсан шийдвэр (Урьдчилсан байдлаар тэнцсэн тухай мэдэгдэл) юм.
Хамгийн түрүүнд утсаар мэдэгдэх нь түгээмэл бөгөөд үүний дараа "Ажилтнаар авах тухай дотоод шийдвэрийг мэдэгдэх хуудас"-ыг илгээдэг.
Хэрэв өөр байгууллагаас ажлын санал авсан, эсвэл тухайн ажлын санал өгсөн байгууллагад ажиллах сонирхолгүй бол аль болох эртхэн, ёс зүйтэйгээр татгалзаж буйгаа илэрхийлээрэй. Улмаар 10-р сард албан ёсоор ажилтнаар авах тухай мэдэгдэх хуудас ирэх болно.
Ажил хайх үйл ажиллагаанд бэлтгэх
Өөртөө дүн шинжилгээ хийх
Өөртөө дүн шинжилгээ хийх гэдэг нь өөрийнхөө давуу болон сул тал, дуртай болон дургүй зүйлс, мэргэжил болон чадвар, сонирхол, ирээдүйн мөрөөдөл, үнэт зүйл, амьдралын талаарх үзэл бодол зэргийн тухай өөрөө өөрөөсөө асууж, өөрийн дотроо таньж мэдэн цэгцлэх тухай юм.
Өөрт тохирсон ажил, хиймээр байгаа ажлаа олохын тулд өргөдлийн маягт, ярилцлагын үед өөрийгөө илүү сайн танилцуулахын тулд хийх бэлтгэл билээ.
Аж үйлдвэрийн салбар, байгууллагын судалгаа
"Аж үйлдвэрийн салбар" гэдэг нь эрхэлж буй үйл ажиллагааны онцлогоор хуваасан ангилал. Орохыг хүсч буй компаниа сонгоход хийх хамгийн эхний алхам бол "Салбар, байгууллагын судалгаа" юм.
Үнэхээрийн сонирхож буй салбар, компаниа олохын тулд, өргөдлийн маягт, ярилцлагын үеэр асууж болзошгүй хүсэлт гаргах болсон шалтгаан гэх асуултын хариултыг ойлгомжтой байлгахын тулд, урт хугацааны карьер төсөөлөл, ажил амьдралын хувьд өөрийнхөө болмоор байгаа дүр төрхөнд нийцтэй байгаа эсэх талаар тунгаан бодохын төлөө хийх бэлтгэл юм.
"OB,OG"буюу өмнөх үеийн төгсөгчидтэй ярилцах
Тухайн байгууллагад ажиллаж буй өөрийн сургуулийн өмнөх үеийн төгсөгч, найз нөхөдтэйгээ ярилцаж, албан ёсны цахим хуудсанд нийтлэгдээгүй мэдээлэл цуглуулах бэлтгэл.
Ажлын байр танилцуулах өдөрлөг гэх мэт албан ёсны үйл ажиллагааны үеэр асууж чадаагүй зүйлээ тодруулан асууж, байгууллагын талаарх мэдлэгээ улам баяжуулаарай.
Өргөдлийн маягтыг хэрхэн бөглөх, ярилцлагад хэрхэн бэлтгэх талаар арга хэмжээ
Сонгон шалгаруулалтад нилээдгүй нөлөөтэйд тооцогдох өргөдлийн маягтыг хэрхэн бэлтгэх, мөн ярилцлагын шалгалтыг амжилттай өгөх арга хэмжээг хангах тухай бэлтгэл юм. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй Бүлэг 4. Японд ажилд ороход өгөх шалгалт -аас танилцана уу.
(Японы оюутныг дэмжих байгууллага Зочин судлаач Күбота Манабү хянасан)
Лавлагаа