Японд ажиллах

Япон дахь ажил эрхлэлт

Гадаадын оюутнууд Япон Улсад албан ёсоор хөдөлмөр эрхлэх тохиолдолд, олгогдсон "Гадаад оюутан" ангиллын оршин суух зөвшөөрлийг хөдөлмөр эрхлэх боломжтой оршин суух зөвшөөрлийн ангилалд шилжүүлэх шаардлагатай.

Оршин суух зөвшөөрлийн ангиллууд

  1. ангиллын оршин суух зөвшөөрөл нь салбар, ажил мэргэжил хамааралгүйгээр ажиллах боломжтой
    "Байнгын оршин суугч", "Япон иргэнтэй гэр бүл", "Байнгын оршин суугчийн гэр бүл", "Шилжин суурьшигч"
  2. Зөвхөн тодорхой хүрээний мэргэжил, үйлдвэрлэл, ажлын агуулгын хүрээнд ажиллах боломжийг олгодог оршин суугаа газрын статус
    "Өндөр ур чадвартай мэргэжилтэн", "Профессор", "Урлаг", "Шашин", "Сэтгүүлч", "Менежмент", "Хууль/Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ", "Эмнэлгийн тусламж үйлчилгээ", "Эрдэм шинжилгээ", "Боловсрол", "Техникийн/ Мэргэжилтэн" Хүмүүнлэгийн ухаан/Олон улсын үйлчилгээний чиглэлээр", "Компани доторх шилжүүлэгч", "Зөвлөгч", "Чадварлаг ажилтан", "Сувилахуйн тусламж", "Тодорхой мэргэшсэн ажилтан"
    * "Өндөр мэргэшсэн ажилтан" ангилал нь боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн түүх, цалин орлого гэх мэт ангилал тус бүрт өгсөн онооны нийлбэр босго оноонд хүрсэн эсвэл түүнээс дээш байх тохиолдолд олгодог.
  3. гэх ангилал нь ажлын агуулгаас шалтгаалж хөдөлмөр эрхлэх боломжтой.
    "Тусгайлсан үйл ажиллагаа"

Технологи, хүмүүнлэг, гадаад харилцааны ажилтан

2022 онд хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрлийн ангилал солиулсан нийт гадаад оюутны 86 гаруй хувь нь "Технологи, хүмүүнлэг, гадаад харилцааны ажилтан" ангилалд шилжжээ.

Үйл ажиллагааны агуулга

Японы Улсын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээнд үндэслэж, Шинжлэх ухаан, инженер техник болон бусад төрлийн байгалийн шинжлэх ухааны салбар (Шинжлэх ухааны салбар) эсвэл хууль, эдийн засаг, нийгэм судлал болон бусад хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарт хамааралтай технологи ба мэдлэг шаардлагатай ажил мэргэжил эсвэл гадаадын соёл, уламжлалаас улбаатай сэтгэхүй, мэдрэмжийг шаардах ажил мэргэжилтэй холбоо бүхий үйл ажиллагаа

Голлох ажил мэргэжил

Нягтлан бодох бүртгэл, санхүү, ерөнхий ажил үүрэг, хүний нөөц, хууль эрхзүй, төлөвлөлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, дизайн, маркетинг, олон нийттэй харилцах, зар сурталчилгаа, хэлмэрчлэх, орчуулах, гадаад хэлний зааварчилгаа өгөх, үйлдвэрлэлийн технологи, судалгаа шинжилгээ, инженер, программист, архитектур дизайн, системийн удирдлага гэх мэт.

Шалгуур нөхцөл

  1. Тухайн ажлын байранд шаардах мэдлэгтэй холбоотой мэргэжлээр Их, дээд сургууль төгссөн эсвэл түүнтэй дүйцэхүйц үгүй бол илүү боловсрол эзэмшсэн байх.
    Эсвэл Японы мэргэжлийн коллежийн мэргэшүүлэх курсыг дуусгасан (Дуусгах гэдэг нь Хууль зүйн сайдын нийтэд мэдэгдэж, хүчин төгөлдөр болсон шаардлагыг хангасан байх тохиолдолд л хамаарна) үгүй бол тухайн ажлын үүргийг 10-аас дээш жил (Их, дээд сургууль, Техникийн коллеж, Ахлах сургууль, Дунд боловсрол олгох хөтөлбөрийн сүүлийн хагасыг дүүргэсэн эсвэл Мэргэжлийн коллежийн мэргэшүүлэх курсад тухайн технологи арга барил, мэдлэгтэй холбоотой мэргэжлээр суралцсан хугацааг тооцох) ажилласан туршлагатай байх.
    Мэдээлэл зүйн технологи, мэдлэгийг шаардах ажил үүргийн тухайд Хууль зүйн сайдын нийтэд мэдэгдэж, хүчин төгөлдөр болсон мэдээлэл зүйн технологийн шалгалтад тэнцэх. Хууль зүйн сайдын нийтэд мэдэгдэж, хүчин төгөлдөр болсон мэдээлэл зүйн технологийн мэргэжлийн үнэмлэхтэй байх тохиолдолд хамаарахгүй.
  2. Гадаадын соёл, уламжлалаас улбаатай сэтгэхүй, мэдрэмжийг шаардах ажил мэргэжлээр хөдөлмөр эрхлэх тохиолдолд ажлын байр нь хэлмэрч, орчуулагч, гадаад хэлний зааварлагч, олон нийттэй харьцах, зар сурталчилгаа, эсвэл гадаад худалдаа, гоёл чимэглэл, дотоод засал чимэглэлтэй холбоотой дизайн, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон эдгээрээс гадна төстэй ажил мэргэжил байх ба уг ажил үүргийн хүрээнд 3-аас дээш жил ажилласан байх туршлага шаардлагатай.
    Гэхдээ Их, дээд сургуулийн төгсөгч хэлмэрч, орчуулагч, гадаад хэлний зааварлагчийн мэргэжлээр ажиллах тохиолдолд 3 жил ажилласан байх шаардлагагүй.
  3. Тухайн ажлын байранд Япон хүн ажиллаж байх тохиолдолд авбал зохих цалин хөлстэй адил хэмжээний цалин хөлсийг олгоно.

Оршин суух хугацаа

5 жил, 3 жил, 1 жил, 3 сар ※Сунгалт хийлгэх боломжтой

* Их, дээд сургууль төгссөн тохиолдолд оюутан эх хэлээрээ хэлмэрчлэх, орчуулга хийх, гадаад хэлний зааварчилгаа өгөх ажлын байранд төгссөн мэргэжил, ажлын дадлага туршлагатай байх эсэхээс үл харгалзан ажиллах боломжтой.

* Компьютер технологийн холбоотой ажлын байранд Хууль зүйн сайдын нийтэд мэдэгдэж, хүчин төгөлдөр болсон мэдээлэл зүйн технологийн шалгалтад тэнцэх эсвэл мэргэжлийн үнэмлэхтэй байх тохиолдолд Их, дээд сургууль, Мэргэжлийн коллежийг төгссөн мэргэжлээс үл хамааран ажиллах боломжтой.

"Технологи, хүмүүнлэг, гадаад харилцааны ажилтан" ангилал олгохоос өмнө хянаж шалгахад чухалчилдаг зүйлс

Дараах 4 зүйлийг "Технологи, хүмүүнлэг, гадаад харилцааны ажилтан" ангиллын оршин суух зөвшөөрлийн мэдүүлгийг хянаж шалгах үед чухалчилж үздэг.

  1. Тухайн мэдүүлэгчийн суралцсан түүх (Мэргэжил, судалгааны ажлын агуулга гэх мэт), бусад хувийн хэргээс тохирох арга барил, мэдлэгтэй эсэх талаар
  2. Тухайн ажил үүргийн агуулга нь мэдүүлэгчид буй арга барил, мэдлэгийг бүрэн тайлж байгаа эсэх
  3. Мэдүүлэгчид олгох цалин хөлс тохирч буй эсэх
  4. Ажил олгогчийн үйл ажиллагааны цар хүрээ, үр ашиг нь тогтвортой, тасралтгүй байх бөгөөд мэдүүлэгчид ажил үүргээ гүйцэтгэх бүрэн боломж олгож буй эсэх.

* Дэлгэрэнгүй мэдээллийг "Гадаад оюутан" оршин суух зөвшөөрлийн ангиллыг "Технологи, хүмүүнлэг, гадаад харилцааны ажилтан" ангилалд шилжүүлэх тухай зааварчилгаа"

Тусгай ур чадвартай ажилтан

Япон Улс ажиллах хүчний ноцтой хомсдолыг шийдвэрлэхийн тулд тодорхой мэргэжил, ур чадвартай, байгууллагад ороод шууд ажиллах боломжтой гадаадын иргэдийг хүлээн авах тогтолцоог 2019 оны 4-р сараас эхлүүлсэн.
Тодорхой аж үйлдвэрийн салбаруудад харьяалагдах ба нилээдгүй мэдлэг, ажлын туршлагаар олж авсан ур чадварыг шаардах ажлын байранд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтнуудад зориулсан оршин суух зөвшөөрлийн ангилал юм. (Гэр бүлээрээ амьдрахыг зарчмын хувьд хориглодог)

Тусгай ур чадвартай ажилтан авах боломжтой тодорхой заасан аж үйлдвэрийн салбарууд

(1) Асаргаа, (2) Барилгын цэвэрлэгээ, (3) Түүхий эд материал, үйлдвэрийн тоног төхөөрөмж, электрон мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэл, (4) Барилга, (5) Усан онгоц бүтээх, усан онгоцны холбогдох аж үйлдвэр, (6) Автомашины засвар үйлчилгээ, (7) Агаарын тээвэр, (8) Зочид буудал, (9) Хөдөө аж ахуй, (10) Загасны аж ахуй (11) Хоол хүнсний үйлдвэрлэл (12) Нийтийн хоол гэсэн 12 салбартай.

* "Тодорхой ур чадвартай ажилтан" ангиллын оршин суух зөвшөөрөлд тусгай ур чадвартай ажилтан 1 болон тусгай ур чадвартай ажилтан 2 гэж хоёр төрөл бий. Тусгай ур чадвартай ажилтан 2 нь тодорхой аж үйлдвэрийн салбарт олон жилийн арвин дадлага туршлагатай мэргэшсэн хүний ажлын байранд гадаадын иргэнийг ажиллуулах оршин суух зөвшөөрөл юм.

Үйл ажиллагааны агуулга

Хууль зүйн сайдын баталсан тодорхой аж үйлдвэрийн салбар (Хууль зүйн яамны баталсан хүний нөөц бүрдүүлэхэд асуудалтай бөгөөд гадаадын иргэдээр ажиллах хүчний нөөц бүрдүүлэлтийг хангуулах боломжтой гэж үзсэн аж үйлдвэрийн салбаруудыг хэлнэ) -т Япон Улсын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн тухай гэрээнд үндэслэж хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан тодорхой хэмжээний мэдлэг, туршлагаар олж авсан ур чадвартай байхыг шаардах ажлын байранд хөдөлмөр эрхлэх

Голлох ажил мэргэжил

Тодорхой заасан аж үйлдвэрийн салбар тус бүрт ажиллах боломжтой ажлын үүргийг зааж өгсөн.

Зочид буудлын салбар: Зочид буудлын хүлээн авагч, төлөвлөлт ба олон нийттэй харилцах, зочинд үйлчлэх болон рестораны үйлчилгээ гэх мэт зочид буудлын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой ажил үүрэг. Эдгээр ажил үүргийг гүйцэтгэх Япон хүн ердийн үед дагалдах ажил үүрэг (Буудлын дотоод худалдаа, Дотоод үзлэг шалгалт, гэх мэт) -ийг гүйцэтгэж байна.

Нийтийн хоол: Нийтийн хоолтой холбоотой бүх ажил үүрэг (Тогооч, зөөгч, хоолны газрын менежер гэх мэт)

Бусад салбарын тухайд энд

Шалгуур нөхцөл

  • 18-аас дээш настай
  • Ур чадварын шалгалт (Жишээ нь) Зочид буудал: Зочид буудлын ур чадварыг тогтоох шалгалт Нийтийн хоол: Нийтийн хоолны ур чадвар тогтоох шалгалт болон япон хэлний шалгалтад тэнцсэн байх
  • Тодорхой ур чадвартай ажилтан 1-ээр нийт 5 жил болоогүй байх.
  • Баталгаа мөнгө өгөөгүй болон гэрээ зөрчсөн торгууль зэргийг заасан гэрээ байгуулаагүй байх
  • Өөрийн төлсөн төлбөрүүдийн тухай хангалттай ойлгосон байх
  • Япон хүн ажилласантай адил хэмжээний цалин хөлсөөр хангуулах

Оршин суух зөвшөөрлийн хугацаа

Тодорхой ур чадвартай ажилтан 1: 1 жил, 6 сар, 4 сар тутамд хугацаагаа шинэчилнэ (Нийлбэр дүнгээр 5 жил байх)

Тодорхой ур чадвартай ажилтан 2: 3 жил, 1 жил, 6 сар тутамд хугацаагаа шинэчилнэ.

* Энэ тогтолцооны тухай эндээс шинэ цонх нээх хэсгээс үзнэ үү.

Тодорхой үйл ажиллагаа (46 тоот мэдэгдэл: Японы их сургуулийг төгсөгчид)

Өнөөг хүртэлх тогтолцоогоор олон нийтийн хоол, жижиглэнгийн худалдаа гэх мэт үйлчилгээний бизнес, үйлдвэрлэлийн үед хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух статусыг зөвшөөрдөггүй байсан ч компаниудын дотоод эрэлт хэрэгцээ нэмэгдэн, япон хэлний мэдлэг дутмаг гадаад ажилтан, ур чадварын дадлагажигчид энэхүү хэрэгцээг нөхөх боломжтой нь харагдаж, Их дээд сургууль болон Магистр, докторын сургуульд өргөн хүрээний мэдлэг эзэмшин, өндөр хэлний мэдлэгтэй гадаад оюутныг өргөн хүрээний үйлдвэрлэл
үйлчилгээнд ажилд авах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна.
Тиймээс гадаад оюутнууд Японы их дээд сургууль болон магистр докторын сургуульд суралцан төгсөөд олж авсан мэдлэг, хэрэглээний чадвараа ашиглах боломжтой гэж үзэн, япон хэлний мэдлэг чадвараа ашигласан ажилд орох тохиолдолд тэрхүү ажлыг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөхөөр болж оршин суух зөвшөөрөл "Тусгай үйл ажиллагаа (46 тоот мэдэгдэл)" гэх ангилалаар ажиллах боломжтой боллоо.

Үйл ажиллагааны агуулга

Японы их дээд сургуулийг төгсөгч нь тус улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллахдаа эзэмшсэн өргөн хүрээний мэдлэг, хэрэглээний чадвар, түүнчлэн гадаад оюутны хувиар олж авсан туршлагаараа дамжуулан япон хэлний өндөр түвшний мэдлэгээ ашиглахыг шаардах бөгөөд тухайн үйл ажиллагааг өргөн хүрээнд зөвшөөрөх болно.
Харин хууль ёсны мэргэшлийн зөвшөөрөлтэй хүн эрхлэх бизнес (мэргэжлийн тусгай зөвшөөрөл шаардсан зүйл) болон садар самууны үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

Голлох ажил мэргэжил

  • Олон нийтийн хоолны газар ажилд орон гадаадын үйлчлүүлэгчдэд хэлмэрчлэх, зочин угтах үйл ажиллагаа
    (Мөн дээр нь Японы үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэх)
    * Гал тогоонд зөвхөн аяга таваг угаах, цэвэрлэгээний ажил хийхийг зөвшөөрөхгүй..
  • Жижиглэнгийн худалдааны дэлгүүрт, бараа хүлээн авах, барааны төлөвлөгөө гаргах, хэлмэрчлэх үйл ажиллагаанд тулгуурлан гадаадын иргэдэл үйлчилгээ үзүүлэх
    (Мөн дээр нь Японы үйлчлүүлэгчдэд хандан бараа бүтээгдэхүүн худалдаалах, үйлчилгээ үзүүлэх)
    * Зөвхөн дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг эгнүүлж цэгцлэх, цэвэрлэгээний ажил хийхийг зөвшөөрөхгүй..
  • Зочид буудал, буурчийн газруудад орчуулгын үйлчилгээ үзүүлэн гадаад хэлээр вэб хуудас нээх, шинэчлэх зэрэг ажил гүйцэтгэн, гадаадын үйлчлүүлэгчдэд орчуулга (зааварчилгаа) хийж, бусад гадаадын ажилчдад зааварчилгаа өгдөг хүлээн авах ажилтан, хаалгач хийх зэргээр зочин угтан авах (Үүнээс гадна Япон үйлчлүүлэгчдэд үйлчлэх)
    * Зөвхөн зочдын өрөөнүүдийг цэвэрлэхийг зөвшөөрөхгүй..

Шалгуур нөхцөл

  • Японы 4 жилийн их, дээд сургууль төгссөгч болон Магистр, докторын сургуулийн төгсөгчдөд хамаарна. Богино хугацааны дээд сургууль, мэргэжлийн сургууль төгссөн, түүнчлэн гадаадын их дээд сургууль, Магистр, докторын сургуулийн төгсөгчдөд хамаарахгүй болно.
  • Япон хэлний түвшин тогтоох шалгалтын "N1" түвшин болон "BJT" Бизнесийн Япон хэлний түвшин тогтоох шалгалтад 480 ба түүнээс дээш оноо авсан хүмүүс хамрагдах боломжтой.
    Япон болон Гадаадын их дээд сургууль, Магистр, докторын сургуулийг "Япон хэл"-ийн чиглэлээр дүүргэсэн төгсөгчийг япон хэлний мэдлэгийн шаардлагыг хангасан гэж үзнэ. (Гадаадын их дээд сургууль болон Магистр, докторын сургуулийг япон хэлээр мэргэшсэн хүмүүс Японы их дээд сургууль, Магистр, докторын сургуулийг төгссөн эсвэл сурч дуусгасан байх ёстой.)
  • Япон хүн ажилд ороход авах цалин урамшуулалтай ижил тэнцүү буюу түүнээс дээш байх шаардлагатай. Гэх мэт.

Оршин суух хугацаа

5жил、3жил、1жил、6сар、3сар ※шинэчлэх боломжтой

(Японы оюутныг дэмжих байгууллага Зочин судлаач Күбота Манабү хянасан)

Лавлагаа

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.