Японд ажиллах
Япон дахь ажил эрхлэлт
- HOME
- Японд ажиллах
- Япон дахь ажил эрхлэлт
- Бүлэг 2. Японд ажил хайх тухай
Японд ажил хайх үйл ажиллагаа нь дэлхийд өвөрмөц онцлогтойд тооцогдох бөгөөд Япон улстай адил хэлбэрээр ажил хайдаг өөр улс гэж байхгүй.
Мөн Японы аж ахуйн нэгжүүд гадаад оюутан гэж япон оюутнаас ялгалгүй, ижил нэг аргачлалаар сонгож авдаг.
Товчхондоо гадаад оюутнууд япончуудтай нэг ажлын байрны төлөө өрсөлдөнө гэсэн үг юм.
Японд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тухайд гэвэл японы компаниудтай адил аргачлалаар ажилтан сонгож авах нь элбэг.
Тийм учраас Японд ажиллах тохиолдолд Япон болоод гадаадын хөрөнгө оруулалттай компани нь Япон маягийн ажилтан сонгон шалгаруулах дүрмийн дагуу ажил хайхаас өөр аргагүй юм.
Японд ажил хайх онцлог талууд
Шинэ төгсөгчдийг нэг дор ажилд авах
"Шинэ төгсөгчдийг ажил авах" гэдэг нь Их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийг төгсөөд анх удаа хөдөлмөр эрхлэх оюутнуудад зориулсан ажилд авах процессийг хэлдэг.
Японы ажил хайх үйл ажиллагаа нь "Шинэ төгсөгчдийг ажил авах" гэх нилээдгүй онцлогтой ажилтан шалгаруулж авах аргачлалын дагуу явагдах ба компани нь жил бүр төгсөхөөр төлөвлөж буй оюутнуудыг сурч байх хугацаанд нь ажилтан болгон элсүүлж авдаг.
4 сард шинэ ажилтнуудыг ажилд оруулах
Дэлхийн ихэнх улсад шинэ элсэлтийн жил 9 сард эхэлдэг бол Японд элсэлтийн шинэ жилийг 4 сар, харин 3 сард төгсөлт болдог. Тийм учраас Японд 3 сард төгсөлтөө хийсэн оюутнууд дараагийн сар буюу 4 сарын 1-ээс шинээр компаний ажилтан болж, хөдөлмөрлөж эхэлдэг.
Ажил хайх хуваарь
Олон компаниуд ижил хуваарийн дагуу ажилтан шалгаруулж авдаг.
Мөн Ажил хайх үйл ажиллагаа нь бусад улсуудтай харьцуулахад харьцангуй эрт эхэлдэг.
Ажил хайх үйл ажиллагаа нь 2024 оны өнөөгийн байдлаар, төгсөх курсээс нэг жилийн өмнөх курс (Бакалаврын 3-р дамжаа,
магистрын 1-р дамжаа, докторын 2-р дамжаа)-д суралцаж байх үеийн 3-р сарын 1-ний өдрөөс эхэлж, 4 сарын дараа буюу 6-р сарын дунд үе хүртэл үргэлжилдэг онцлогтой.
Сонгон шалгаруулалтын шалгалт
Ихэнх Япон компаниуд математик, япон хэл, англи хэл зэргээс бүрдэх ажилтан сонгон шалгаруулах шалгалтыг бичгээр зохион байгуулдаг.
Мөн хувийн хэрэгтээ япон хэлээр бичсэн зохион бичлэгийг хавсаргах нь түгээмэл. Ярилцлагын тухайд бол олон янзын агуулга бүхий ярилцлагын шалгалтыг ганц компанид гэхэд багадаа 3 удаа өгөх жишэгтэй байдаг.
Япон компанийн ажилтан шалгаруулж авах шалгуур
Япон болон гадаадын компанийн үнэлгээний стандартад ялгаатай тал анзаарагддаг.
Гадаадын ихэнх компани тухайн ажилтны бодит ур чадвар, ажил дээр гаргасан амжилт, үр дүнгээр үнэлэгдэх "Үр дүнд суурилсан аргачлал"-ыг тушаал дэвших, цалин хөлс нэмэх шалгуурт тооцдог ба тэд ажлын талбар дээр шууд ажиллах боломжтой хүний нөөцийг эрэлхийлдэг.
Тийм учраас үнэлгээний гол шалгуур нь Их, дээд сургуульд сурсан мэдлэг, мэргэжлийн чадамж, ажил мэргэжлийн дадлагаар олж авсан ур чадвар болдог.
Харин Япон компаний хувьд гадаадын компанитай харьцуулахад урт хугацааны туршид хүний нөөцөө бэлтгэх уламжлалтай тогтсон байдаг тул ажилд ороод өсч дэвших боломжтой хэмээн үнэлэгдэх суурьтай хүний нөөцийг эрэлхийлдэг.
Дараах зураг нь компаниуд хүний нөөцийн сонгон шалгаруулалтад голчилж анхаардаг зүйлсийн талаар анкет судалгааны үр дүн юм.
Японы компаниуд сурлагын дүн, мэргэжлийн чадамж, хэлний мэдлэг гэхээсээ илүүтэйгээр хүн хоорондын харилцааны чадвартай эсэх, биеэ даасан байдал, багаар ажиллах чадвар, сорилтыг даах сэтгэл зүйтэй эсэх зэргийг үнэлдэг.
Эх сурвалж: Японы эдийн засаг бизнесийн холбоо "2018 оны шинэ төгсөгчдийг ажилд авах санал асуулгын судалгаа"
Чадамжийг үнэлж ажилтан болгох
Потенциал буюу чадамж бол "Тухайн хүнд заяасан дотоод боломж, ирээдүйн боломж" юм. Хэдий шалгаруулалтын үеэр байгууллагын гол ажиллах хүч болоход чадвар, ажлын туршлага төдийлөн байхгүй боловч тухайн оюутанд орших дотоод нөөц боломж, ирээдүйг үнэлж тогтоон ажилд авах аргачлалыг хэлдэг. Японы компаниудад шинэ ажилтнуудаа хангалттай сургаж дадлагажуулах тогтолцоо байх агаад шууд ажиллах боломжтой гэхээс илүүтэй тухайн ажил горилогчийн ирээдүйд гаргаж болох амжилтыг үнэлж, ажилд авах хандлагатай.
Япон компаниудын ажиллуулах арга хэлбэр
Ерөнхийдөө Японд гишүүнчлэх хэлбэрээр ажиллуулах нь элбэг.
Гишүүнчлэх хэлбэрээр ажиллуулах гэдэг нь ажил үүрэг, ажиллах газар, хэдэн цаг хөдөлмөрлөх зэрэгт тодорхой хязгаарлалт тавилгүйгээр ажиллуулах арга хэлбэрийг хэлнэ.
Ихэвчлэн олон талын мэдлэг, ур чадвартай ажилтан гээд тухайн хүний бүх төрлийн ажил үүрэгт зохицох чадамжийг үнэлдэг онцлогтой.
Тогтвор суурьшилтай ажлын байр, тусгай хангамж олгохын хариуд таниас ямар нэгэн хязгааргүйгээр хөдөлмөрлөхийг шаардах нь Японд хөдөлмөр эрхлэхийн онцлог тал юм.
Аж ахуйн нэгж нэг дор олон төгсөгчийг ажилтнаар аваад "OJT" ("On-the-Job Training"-Ажлын дадлагаар суралцах) болон байгууллага дотроо дадлагажуулан, ажил үүрэгт шаардлагатай мэдлэг, туршлага хуримтлуулуулдаг.
Тийм учраас тухайн ажил горилогч өөрийн хүсч буюу ажил мэргэжил, ажлын байранд ажиллах боломжгүй байх эрсдэл бий.
Эдгээр ажлын хэлбэрүүд байдаг тул дийлэнх компаниуд ажлын байрны саналд буй мэргэжил гэх хэсэгт "Ерөнхий ажил" гэж тэмдэглэсэн байдаг.
Харин гадаад улсад ерөнхийдөө ажил хэлбэрээр ажиллуулах нь элбэг. Ажил хэлбэрээр ажиллуулах гэдэг нь ажил үүрэг, ажиллах газарт хязгаарлалт тавьж ажиллуулах хэлбэрийг хэлдэг.
Ажил үүргийг тодорхой зааж, ерөнхийдөө мэргэжилтний хувьд түүний чадварыг үнэлэх онцлогтой.
Тухай ажлыг үргэлжлүүлэх гүйцэтгэх чадварыг харгалзан үргэлжлүүлэх ажиллуулах мөн албан тушаал, олгох цалинг тогтооно.
Компани нь мэргэжлийн өндөр ур чадвар бүхий сайн ажилтантай болох боломжтой. Харин тодорхой ажил,үүргийн хүрээнд тухайн ажилтантай гэрээ байгуулах тул байгууллагын үйл ажиллагаа, бодлого өөрчлөгдсөнөөр тухайн ажил үүргийн хэрэгцээ шаардлага үгүй болсон тохиолдолд шилжүүлэн ажиллуулалгүй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгодог. Иймд ажилтны хувьд ажлын байраа алдах эрсдэлтэй хэмээн хэлж болно.
Дараагийн бүлэг буюу「Бүлэг 3. Ажил хайх үйл ажиллагааны хуваарь」 -д шилжинэ үү. (Өөр хуудас руу үсрэх)
(Японы оюутныг дэмжих байгууллага Зочин судлаач Күбота Манабү хянасан)
[Лавлагаа]